Монгол Улс гурван сая дахь иргэнээ энэ сард өлгийдөн авна Харин гадаадын улс оронд мэндэлсэн хүүхдүүдийг гурван сая дахь иргэний чацуутнаар хэрхэн тооцохыг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодрууллаа.
-Засгийн газраас гурван сая дахь иргэн түүний чацуутнуудыг тодруулах журам гаргасан. Гадны оронд мэндэлсэн хүүхдүүдийг хэрхэн тооцох вэ?
-Монгол Улсын хуулиар гадаадад төрсөн иргэн амьдарч байгаа улсынхаа Элчин сайдын яам болон Консулын газартаа бүртгүүлнэ. Бид гурван сая дахь иргэнтэй холбоотой асуудлаар тухайн улсын харьяа байгууллагад мэдээлэл өгч, бүртгүүлэх маягтын зааварчилгааг өгсөн. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэн тухайн эмнэлгийн тодорхойлолт гаргуулж, холбогдох газартаа мэдэгдэнэ. Улмаар харьяа байгууллага холбогдох мэдээллийг бүртгэж аваад Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т илгээдэг. УБЕГ манайд дээрх мэдээллийг өгдөг юм. Гадаадад мэндэлсэн хүүхдүүд энэ дарааллаар бүртгэлд ордог.
-Цагийн ялгаа харилцан адилгүй байдаг шүү дээ?
-Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа төрсөн, он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн Улаанбаатарын цагаар тодруулна. Ингэхдээ Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй баруун гурван аймаг мөн гадаадад төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм.
-Гадны оронд энэ сард амаржих хэчнээн эх байгаа вэ?
-Энэ тоог хэлэх боломжгүй. Янз бүр байдаг юм билээ. -Статитистикийн газрын урьдчилсан мэдээгээр гурван сая дахь иргэний чацуутнаар хэдэн хүүхэд тодрох бол? -Монгол Улсын гурван сая дахь иргэнээр нэг л хүүхэд тодорно. Харин чацуутнаар нь 200 гаруй хүүхэд тодрох байх.
С.ХОРЛОО
Монголын үнэн