УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Ноён уулын булш бол түүхэн ховор олдвор. Харин Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор нэг гараараа түүх соёлоо устгана гэдэг нь байж болохгүй асуудал. Энэ нь бидэнд ухамсар, ёс зүй төлөвшөөгүй байгаагийн хэрэг. Япон улс гэхэд түүх дурсгалаа хамгийн сайн хамгаалдаг бол манайхан байгаа юмаа устгана гэж байгаа нь байж болохгүй асуудал.
УИХ-ын гишүүн Г.Уянга: -Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцахад ойн нөөц сүйтгэгдсэн байдалтай байна. Гацууртын гол байхгүй болжээ. Ноён ууланд 500 гаруй бунхан, хэрэгсүүр бий. Миний хувьд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах бүхий “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс өмнө эрдэмтэд, археологичдыг багтаасан Ажлыг хэсгийг байгуулах ёстой гэж үзэж байна. Бид түүхэн ховор олдвороо хамгаалах нь хамгийн чухал.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Гацууртын ордыг ашиглах зөвшөөрөл өгвөл өршөөгдөх үү гэдэг байна. Яагаад гэвэл, Ноён уулын бунхан, олдвороо сүйтгэх дээрээ тулбал хатуу цээрлэл хүлээнэ. Үнэхээр ухаж, сэндийлж болохгүй түүхэн олдвор байгаад байна шүү дээ.
Эх сурвалж http://www.info.mn