
Улаанбаатар цэвэр агаар төслөөс энэ удаад 15 мянга гаруй зуухыг иргэдэд борлуулах нормтой юм. 4 удаагийн бүртгэлээр 8600 зуухыг борлуулахаар гэрээ хийгээд байна. Гэхдээ эдгээр 8600 өрхийн 10 гаруй хувь нь гэртээ зуухаа суурилуулаагүй гэж байна. Учир нь зарим өрх зуухаа авахаар дуудлага өгсөн ч гэртээ байдаггүй асуудал үүссэн байна. Тиймээс цаг хугацаандаа бүртгүүлсэн ч зуухаа авч амжаагүй иргэд өөрт ойр байрлах зуух борлуулах цэг дээр даруй очих хэрэгтэй. Ингэхдээ өөрийн болон гэр бүлийн хүний цахим үнэмлэхтэй ирэх шаардлагатай гэдгийг сануулав.