Хүмүүс хайртай бол хартай хэмээн өөрийнхөө хий хоосон хардах, өөрийн амьдралын хань болно хэмээн итгэл сэтгэлээр нэгдсэн хүнээ хүртэл хардаж харамлаж эхэлдэг. Харин үүнийгээ болохоор эвтэйхэн шиг л аргална. Хайртай болохоороо л гээд…
Гэтэл хайр гэж чухам юу юм бэ гэдгээ ойлголцоогүй болоод л хардах хэмээх сэтгэцийн өвчинд ээрэгдэн өөрийгөө болон хажуудахаа сэтгэлийн дарамтанд оруулж буйгаа хүмүүс бид мэддэггүй. Тийм ч учраас хардалтыг эрдэмтэд судлаачид “хагас эрүүл хүний л зан” хэмээн тодорхойлсон байна.
Хэт хардалт нь олон уршиг дагуулдаг.
– Хартай хүний эхнэр (нөхөр) эцсийн эцэст найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ.
– Байнга хардаж сэрдүүлэн, түгшиж, айж сандарч явснаар мэдрэл нь сульдаж, сэтгэлийн өвчтэй ч болж болно.
– Хардалт сексийн харьцаанд сонирхолгүй болгож, дур нь хөрөх байдал үүсгэдэг. Хардалт бол эмэгтэйн бэлгийн дур хөрөх нэг гол шалтгаан юм. Иймд эхнэрээ “мөсөн” хүн болгочихгүй гэвэл хэт хардалт огт хэрэггүй.
– Хэт хардалт даамжирсаар сэтгэцийн өвчин эмгэгт ч хүргэж болно. Хардалт улмаас ноцтой гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол ч цөөнгүй.
– Хэт хартай хүн хажуудахаа байнгын дарамтанд байлгадаг. Хардалтаас үүссэн хэрүүл маргаанд хүүхдийн хүмүүжилд ямар хор уршиг авчрах нь тодорхой. Хардах онцлог ч гэж бий. Эрэгтэй нь хардахаараа эхнэр рүүгээ халддаг бол, эмэгтэйчүүд голдуу нөхрийнхөө “нууц амраг руу” дайрдаг аж. Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй. Хартай аав ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, том болсон хойноо мөн л хартай хүн болж хувирдаг.
– Хардалт бол угтаа бөгсний хэрүүл юм шүү дээ. Иймээс тийм хэрүүлийг эс тэвчвэл айл гэрийн өнгө хөсөр дааж, алаг үрс нь өөдлөхгүй.