Comment.mn

Хавтаст хэрэг шатаасан этгээд шаралхжээ

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан Д гэгч этгээд энэ сарын 04-ний өдөр Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын байранд нэвтэрч, өөрт холбогдох бүх хавтаст хэргийг шатаасан билээ. Цагдаагийн байгууллагын ажилчид шуурхай ажиллаж, гэмт этгээдийг илрүүлэн баривчлаад буй. Д гэгч нь цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж байжээ.

Ийнхүү хавтаст хэрэг хулгайлан шатаасан түүний өмнө нь шалгагдаж байсан зүйл анги дээр Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2, 245 дугаар зүйлийн 245.1-т заасан үндэслэлийг нэмж шалгахаар болсон байна.

Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т “Шунахайн болон хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан билээ.

Тэрбээр “Хулгайн гэмт хэрэгт би ганцаараа хилсээр шалгагдаж байгаа юм. Би хулгай хийгээгүй, хүчээр надад ял оноох гээд байна” хэмээн шаралхаж, хавтаст хэргийг шатаасан гэж мэдүүлээд байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.