Comment.mn

Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцож байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтанд оролцож байна. Дэлхийн эдийн засгийн энэхүү 45 дахь удаагийн чуулган Швейцарийн Давос хотод амжилттай эхэллээ. Чуулганд улс төр, бизнесийн дээд албаны 2500 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний аюулгүй байдал, хамгаалалтыг ч нарийн  зохион байгуулжээ.  Эхний ээлжинд 5000 гаруй хамгаалалтын албаныхныг ажиллуулж буй бөгөөд явц, төгсгөлд нь хүчээ нэмэгдүүлэх мэдээлэлтэй байна. Чуулганаар үндсэн долоон илтгэл хэлэлцүүлж буй аж. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, улс төрийн тогтворгүй байдал, олон улсыг хамарсан цар тахал, эдийн засгийн тэгш бус байдал зэргийг хэлэлцэж байна. Эдийн засгийн  байдал өмнөх жилүүдээс харьцангуй хүндэрсэн нөхцөлд энэ удаагийн дэлхийн чуулган болж байгаа нь онцлог юм. Өчигдөр Олон улсын валютын сангаас эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 3.5 хувь болгож бууруулснаа зарлав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтанд оролцохын өмнөхөн Чех улсад төрийн айлчлал хийсэн юм. Энэ үеэр Чехийн Ерөнхийлөгч Милош Земантай уулзлаа. Чехийн тал манайхтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам сэргээн сайжруулахыг зорьж буй ажээ. Монголд одоогоор Чехийн 80 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр дахиж 40-ийг нэмэх санал тавив. Тус улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар нэлээд туршлага хуримтлуулжээ.  Ойролцоогоор 144 тэрбум ам.доллын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Бид тодорхой төслүүдийн талаар яриагүй ч хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 40 гаруй компанийн нэрийг бидэнд өгч байгаа нь маш том сонирхол байгааг илтгэж байна” гэжээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.