Comment.mn

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.20/ Дэлхийн банкны Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Сату Кахконен,  Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан менежер Матью Вержис, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван ден Бринк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь,  Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон Монголбанк, Сангийн яамны төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж http://www.info.mn

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.