Comment.mn

Хайчилбарын мастер С.Төрбурамын бүтээлийг АНУ-ын музейд зална

Хайчилбарын мастер С.Төрбурамын бүтээлийг АНУ-ын музейд зална

АНУ-ын Калифорни мужийн Берклей хотын “Lacis” музейд ирэх сарын 6-наас наймдугаар сарын 1-ний хооронд Монголын уран бүтээлч С.Төрбурамын хайчил- барын үзэсгэлэнг гаргахаар болжээ. С.Төрбурам үзэсгэлэндээ Монгол ардын аман зохиолын баатрууд болон дэлхийн гайхамшгийг уран зөгнөлөөр цаас, хайч, үдээс, үдээсний машиныг ашиглан холбон дүрсэлж харуулах юм байна. Мөн дундад зууны Монгол, Хятадын дайны үеийн дайчдын хуяг, дуулга, сэлэм гэх мэт хэрэгслийг уран чадварлагаар бүтээсэн бүтээлүүдээ дэлгэхээр төлөвлөжээ. Тэрбээр “10 жил бусдын нүднээс хол байж, нуун хийсэн бүтээлээрээ нэгэн багц үзэсгэлэн гаргахаар боллоо.

Та бүхэндээ шинэ оны дагуул болгон үзэсгэлэнгээ өргөн барьж байгааг минь хүлээн авна уу” хэмээн уран бүтээлийнхээ талаар танилцуулжээ. Түүний үзэсгэлэнд зочин удирдагчаар Франсис Боид ажиллаж байгаа аж. Франсис Боид нь Америкт дундад зууны үеийн багаж зэвсэг, сэлэм цуглуулдгаараа алдартай нэгэн юм байна. Азийн орнуудад хүчтэй хөгжих болсон хайчилбарын урлаг орчин цагийн Монголын дүрслэх урлагт, тэр дундаа зургийн салбарт амжилттай хөгжиж байгаа билээ. 1960- 1970-аад оны номын чимэг зурагт Соёлын гавьяат зүтгэлтэн агсан Д.Сандагдоржийн уран хайчилбараар бүтээх болсныг хүү С.Төрбурам өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан “Монголын нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд тэр- гүүн байр эзэлж байжээ. Мөн нэрт уран хайчилбарч С.Баа- тар цогийн Монгол ардын үл- гэррийн сэдвээр бүтээсэн цаассан хайчилбар 1990-ээд оны сүү лээр АНУ-д ном болон хэвлэгдэж байсан юм. С.Төр- бурам, С.Баатарцог нар “Сэт- гэмж “ дизайны дээд сургуульд багшилж байхдаа олон арван уран хайчилбарчдыг бэлтгэн гаргажээ.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж http://www.info.mn

Хайчилбарын мастер С.Төрбурамын бүтээлийг АНУ-ын музейд зална
Хайчилбарын мастер С.Төрбурамын бүтээлийг АНУ-ын музейд зална

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.