Энэхүү лого нь Монгол Улсын гурван сая дахь иргэн дэлхийн бөмбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан. Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, гурван сая дахь иргэн маань бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын гурван сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай байна. Мөн амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн бол дээд талд Монгол Улсын соёмбыг байрлуулжээ.
Эх сурвалж http://www.info.mn