Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж ирсэн явдал бий. Үүнийг нь МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж байснаар эсэргүүцсэн. Гэтэл 40 хувьдаа барих байтугай 58,3 гэсэн өндөр тоонд нийлцүүлэхээр болсон нь МАН-ын бүлэг АН-тай нэгдсэн ч улс орноо өрийн дарамтад оруулж болохгүй гэсэн энэхүү байр сууриа хэрэгжүүлж чадсан. Тэр тусмаа ийм хариуцлага явдал гарчихаад байхад Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан засгийн алдааг УИХ-д нялзайруулж байгаа нь хэр үнэнд нийцсэн хэрэг бий.
Сангийн сайд асан Ч.Улаан: “Би хуулийн дагуу өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд УИХ-д 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Мөн Монгол Улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувьтай тэнцүү байна.Тиймээс өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөе гэдэг саналыг өргөн барьсан. Би аравдугаар сарын 16-нд Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ-аар 2015 оны төсвийн төслийг Сангийн сайдгүйгээр хэлэлцсэн. Ингэхдээ анхны хэлэлцүүлэг дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ хүлээж аваагүй.
УИХ хуулийн төслийг унагачихаад Засгийн газарт чиглэл өгсөн. Ямар чиглэл өгсөн гэхээр “Өрийн хэмжээг хуульд заасан 40 хувиас нь хэтрүүлэхгүй бай. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж тооцсон чинь буруу байна. 12 хувь гэж төлөвлөсөн хэмжээгээрээ тооцож төсвийн төслөө өргөн барь” гэсэн.
Үүнийх нь дагуу Засгийн газар арваннэгдүгээр сарын 4-нд хоёр дахь төслөө өргөн барьсан. Түүнд нь УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд нь барина гэсэн тооцоог хийсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартчихсан байгаагийн шинж. Хоёрдугаарт, эдийн засгийн үзүүлэлтүүдийг уялдаа холбоотой, бланстай боловсруулдаг зарчмаас гажуудуулж, өөрсдийнхөө санаанд тааруулсан чиглэл өгчихөөд одоо түүнийгээ эзэнтэй болгох гэж бусдад наах гэж байгаа нь явуургүй үйлдэл” хэмээн нь илэрхийлж байгаа нь засаглалынхаа алдааг өгүүлж байгаа хэрэг биш гэж үү.
Эх сурвалж http://www.info.mn