Тэжээвэр амьтан хулгайлан бусдад худалдан борлуулдаг бүлэглэлийг өнгөрсөн бямба гаригт ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн илрүүлжээ. Гэмт хэрэг үйлддэг бүлгийнхэн нь Сонгинохайрхан дүүргийн иргэд аж. Тэд айлын хашаан дахь тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж “Нарантуул” худалдааны төв дээр борлуулдаг байсан байна. Мөн вьетнам иргэдэд ч худалддаг байснаа хүлээсэн аж. Тэд нийт найман удаагийн үйлдлээ хүлээжээ. Тиймээс цагдаагийн газраас тэжээвэр амьтдаа хулгайд алдсан иргэдээс мэдээлэл авч байгаа бөгөөд иргэдийг мэдээллээ бүртгүүлэхийг сануулж байна.
Эх сурвалж: www.ugluu.mn