Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж байгаа энэ үед Стандартчилал хэмжилзүйн газраас дараах зөвлөмжийг гаргажээ. Гурван сая дахь иргэнээ зөв цагт тодруулахын тулд нэн тэргүүнд төрөх эмнэлэг, бусад албан байгууллагуудын цаг секунд, долийн зөрүүгүй байх учиртай. Гэтэл бидний өдөр тутамд ашигладаг электрон хэрэгслүүд цаг тооллыг дангаараа 1-2 хоногт 2-3 минут алдаж тоолох магадлалтай байдаг. Тиймээс албан байгууллагууд Стандартчилал, хэмжил зүйн газрын Цаг, давтамжийн лабораториос эталон цагийн дохио хүлээж авах болон ашиглалтын талаар тодорхой мэдээлэлтэй байхыг санууллаа. Өөрийн эзэмшиж буй комьпютер болон электрон төхөөрөмжийн тохиргооны хэсэгт орж, интернэт цагийн тохиргооны хэсэгт шилжин серверийн хэсэгт “time.icttime.mn” гэсэн хаягийг оруулж өгснөөр эталон цагийн дохиог хүлээн авах юм.
Эх сурвалж: www.unen.mn