Тэртээ 17 жилийн өмнө Монголын эх орны хөвгүүн С.Зориг аймшигтайгаар хүний гарт хөнөөгдсөн билээ. Өнөөг хүртэл алуурчин нь олдоогүй улстөрийн аллагыг ард олон мартсангүй, харамсалтайгаар хорвоог орхисон зоригт хүүгээ ч умартсангүй. Жил болгоны 10 дугаар сарын 2-нд нь хүндэтгэл үзүүлж, буруутай этгээдийг хайсаар. Саяхан гэхэд л УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар Г.Батхүү гишүүнийг улираан сонгосон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү гишүүнд нэгэн захиас хэлсэн юм. Тэрээр “Таныг улираан сонгож байгаатай холбогдуулан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөесөн хэрэгт анхаарлаа хандуулаарай гэж захих гэсэн юм. Өмнөх парламентын үед энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан юм” хэмээсэн билээ. Тэгвэл өнөөдөр С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо. Сэтгэл хирдхийлгэсэн энэ зурагнууд талийгаачийн Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, материалд хавсрагдсан гэрэл зураг аж. УИХ-ын гишүүн Ш.Батбаярт хадгалагдаж байсаныгhttp://www.shudarga.mn сайт нийтэлжээ.
Төстэй мэдээлэл
Шүүмжлэлд өртөөд буй Парисын олимпод оролцох тамирчдын хувцасыг 104 сая 420 мянган төгрөгөөр хийлгэжээ
Сүүлийн хоёр өдөр иргэдийн бухимдлыг төрүүлсэн үйл явдал сошиалд ид хүчээ авч яригдаж байна. Тодруулбал, Парисын олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцасыг Монгол хэв маягийг шингээж урлаагүй урд зүгийн...
16 Үзсэн
“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна
“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний...
17 Үзсэн
СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?
Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү? Спортуудын талаар хангалттай мэдээлэлгүй, завгүй амьдралын хэв маяг, замын...
17 Үзсэн