Энэхүү өрийн талаарх мэдээлэл ч үндэслэлгүй байх магадлалтай. Тухайлбал, 2014 оны III улирлын гадаад өрийн тайланд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ II улиралд 4488.7 сая ам.доллар байсныг 816.7 саяар бууруулан засварлаж, 3672.0 сая ам.доллар гэж бичсэн байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна. Засгийн газар, Монголбанкны зүгээс гаргаж буй өрийн талаарх мэдээлэл нь Монголын төр, олон нийтийг төөрөгдүүлж байна” гэжээ. Иймд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин сүүлийн хоёр жилд өрийн талаар зөрүүтэй, худал мэдээлэл гаргаж байсан төрийн холбогдох байгууллагуудын удирдлагатай хуулийн төдийгүй улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг тус төрийн бус байгууллагаас тавьсан аж. Мөн Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис” болон бусад бондын хөрөнгийг хууль зөрчин үр ашиггүй зарцуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаарджээ.
Эх сурвалж http://www.info.mn