Comment.mn

Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд суулт хийнэ

Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд суулт хийнэ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа байрны гадна хэд хоногийн өмнө жагсаал зохион байгуулсан. Учир нь дүрмийн бус сонгууль хийхийг эсэргүүцэж байгаатай холбоотой байсан юм. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх удирддаг  ба түүнийг хууль бусаар сонгогдсон гэж намынхан нь үзэж байгаа юм. Дүүргийн намын даргыг 50-иас дээш хувийн саналаар сонгох ёстой ч Д.Батмөнх нь олонхийн санал авч чадаагүй байсан ажээ.

Иймд дүрмийн бусаар сонгогдсон Д.Батмөнхийг эсэргүүцэж, энэ долоо хоногийн сүүлээр намын жирийн гишүүд нь суулт зарлахаар болсон байна. Чингэлтэй дүүргийн намын байрны гадна талбайд суулт зарлахаа мэдэгджээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.