Comment.mn

Төрийн байгууллагын газрыг “дээрэмдсэн” баз хүргэнүүд ямар тохироо хийсэн бол…

ganbat0120Дахиад л газрын хууль бус захирамж. Тодруулбал, албан тушаалтнуудын газартай холбоотой асуудлыг энэ удаад Дорнод аймгийн удирдлагууд vргэлжvvлж байх шиг байна. Ийн хэлэхийн учир нь тус аймгийн Засаг даргаар томилогдоод нэг жилийн нvvрийг vзэж буй эмч мэргэжилтэй С.Ганбат зєвлєх Г.Болдбаатарын хамтаар газрын асуудалд нэр нь холбогдож аймгийнхаа ИТХ-ын нєхєд нэлээдгvй шvvмжлvvлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан.
Тодруулбал Засаг дарга С.Ганбат єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 13-ны єдєр А/485 дугаар захирамж гаргаж аймгийнхаа мэргэжлийн хяналтын ємчлєлд байсан 2400м2 газрыг нэгэн хувийн компанид эзэмшvvлэх захирамж гаргасан нь єдгєє баримт болон vлджээ. Хамгийн гол нь дээрх газрыг авсан компанийнх нь захирал Б.Тvшиг гэгч нь Г.Болдбаатар зєвлєхийн хvv байсанд хамаг учир оршиж буй юм гэнэ. Уг нь энэхvv 2400 м2 газарт ємнє нь мэргэжлийн хяналтынхан албаны барилга, лаборатори, ажилчдын орон сууц барихаар авч байсан аж. Гэтэл гэнэт л хувийн барилгын компанийн мэдэлд энэхvv газар шилжсэн нь ИТХ-ийн нvдийг орой дээр нь гаргаж энэ асуудлаа тайлбарла гэж Засаг ноёнтноос шаардсан ч єнєєг хvртэл хариу єгєхгvй явсаар байгаа ажээ.

Тvvнчлэн тэд ямар гэрээ хэлцэл хийж уг газрыг хувийн компанид эзэмшvvлэх захирамж гаргав гэж хайгаад vзтэл С.Ганбат даргын гарын vсэгтэй газар эзэмших захирамж аль єнгєрсєн оны дєрєвдvгээр сард гарсныг олж мэджээ.
Мэдээж уг газрыг эзэм­­шихийн тулд С.Ганбатын гарын vсгээр шийдэгдэх нь дамжиггvй. Тvvнчлэн асуудлын бас нэг гол учир нь С.Ганбат дарга зєвлєх гэгдэх Г.Болдбаатартайгаа баз хvргэн гэдгийг Дорнодчууд бvгд мэддэг аж.
Тиймээс л эрх мэдэл албан тушаалаа ашиглан тєрийн байгууллагын нэр дээр харьяалагддаг энэхvv газрыг авахад тэдэнд ямар ч саад тотгор гарч байгаагvй нь энэ аж. Тухайлбал, С.Ганбат даргын А/485 дугаар захирамжаар ийнхvv газар олголт хийгдсэн байдаг юм. “Нэгдvгээрт нь: Хэрлэн сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт орших “Тvшнээ” ХХК-ийн зvvн талд албан контор, ажилчдын орон сууц барих 2400 м2 газар эзэмшигч аймгийн Мэргэжлийн хяналтын газар /РД9031529/ -ийн газар эзэмших эрхийг “Тод сvндэрэл” ХХК-д /РД3374858/-д орон сууцны зориулалтаар шилжvvлэн эзэмшvvлсvгэй.

Хоёрдугаарт нь: Энэхvv захирамж гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2013 оны А/331 дvгээр захирамж, газар эзэмших эрхийг 300434213 дугаартай гэрчилгээг тус тус хvчингvйд тооцсугай. Гуравдугаарт нь: “Тод сvндэрэл” ХХК-д эзэмшил газрын хэмжээ, байршил зэргийг тогтоон єгч, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээг олгох, улсын бvртгэлд бvртгэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазарт зєвшєєрсvгэй. Дєрєвдvгээрт нь: Газар эзэмших гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлж газрыг зориулалтын дагуу эзэмших, газрын тєлбєрийг хуулийн хугацаанд бvрэн барагдуулж байхыг “Тод сvндэрэл”ХХК-ийн захирал Б.Тvшигт vvрэг болгосугай” гэсэн С.Ганбат даргын захирамж байна. Энэхvv захирамж аль єнгєрсєн оны дєрєвдvгээр сард гарсан байтал ийнхvv єнєєг хvртэл нууцлаж байсан нь тєрийн албыг тєрлийн алба болгож хэрхэн хуулийг гууль болгодог нэг жишээ нь энэхvv газрын асуудал юм.

Мєн энэхvv газар аймгийн Мэргэжлийн хяналтынхан єєрсдийн ажилчдын орон сууц тєдийгvй албаны зориулалтаар оффисс, лаборатори барих ёстой атал юунд єнєєдрийг хvртэл хэл ам хийлгvй дуугуй байна вэ гэдэг нь ч хачирхалтай. Уг нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ хэмээн дээрх газрыг тухайн vеийн Засаг даргаас авч байсан гэсэн. Гэтэл албаны мэдэлд байх ёстой газар хувийн компанийн мэдэлд шилжээд зогсохгvй орон сууц барихаар зэхэж байхад яагаад амандаа ус балгасан мэт байгаа нь єєрийн эрхгvй анхаарал татаж буй юм. Бидний олж мэдсэнээр энэхvv газрын асуудлын ар талд тус аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Ц.Баярхvv гэгч эрхмийг ямар нэгэн сэжмээр дээрх нєхєдтэй холбогдсон байж магадгvй хэмээн олон хvн хардаж байгаа юм билээ. Товчхондоо ямар тохироо хийгдээд тєрийн байгууллагын газар эрх мэдэлтнvvдийн гарт шилжих болов гэдгийг ч холбогдох албаныхан шалгаад vзэхэд гэмгvй л болов уу. Яг vнэндээ жирийн иргэдэд алга дарам газрын булан ч олдохгvй байхад тєрийн нэрийн ємнєєс ажиллаж байгаа нєхдvvд ийнхvv хууль бусаар газар “дээрэмдэн” авах захирамж гаргаж байгаа нь хуульд нийцэхгvй л болов уу. Юутай ч аав хvv, базуудтай холбоотой газрын асуудал нэлээд хэл ам таталж, дээдсvvдийн чихэнд хvрэх болсон байна.
Эх сурвалж:Өглөөний сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.