Comment.mn

А.Хишигдалай: Шинэ уран бүтээлээрээ тун удахгүй сонсогчидтойгоо уулзана

“Universe Best Songs 2011″ наадамд оролцон, өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн залуу дуучин А.Хишигдалайтай цөөн хором ярилцлаа.

 

-Энэ онд ямар бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаахаар ажиллаж байна вэ?

 

-Миний хувьд урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй залуу дуучин учраас эрч хүч дүүрэн ажиллаж байна даа. Өнгөрсөн он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө. Монгол туургатны дунд болдог“Мелодия Саянских гор” эстрадын дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Энэ миний хувьд маш том шагнал байлаа. Тиймээс энэ эрчээ алдалгүй товлосон бүх зүйлсээ хийж бүтээнэ гэж бодож байгаа. Хүний амьдрал гэдэг жилээс жилд бага багаар ахин дэвжиж, дээшилж байдаг. Тийм учраас олон зүйл төлөвлөсөн. Тун удахгүй шинэ уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзана.

 

-Ирээдүйд хүсч буй хүсэл тань юу вэ?

 

-Ирээдүйд ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн дуучин болно гэдэгт итгэдэг. Өөрийгөө маш их дайчилж хөдөлмөрлөөд л байвал бүх зүйл бүтнэ гэж боддог.

 

-Зарим хүн таныг их өөрчлөгдсөн гэх юм. Стиль имиж, гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

 

-Урлагийн хүнийг би “Соёлыг түгээгч” гэж ойлгодог учраас аль болох гоо сайхан, хувцаслалтдаа анхаарал тавьдаг. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг шүү дээ. Цэцгийг хэр арчилж, усалж тордоно тэр чинээгээр дэлбээлж цэцэглэдэг. Би нүүрээ будах аргыг маш сайн сурсан. Клипний зураг авалтад орохдоо мэргэжлийн хүнээр нүүрээ будуулдаг учраас шал өөр болдог байх. Би хэзээ ч өөрийгөө голдоггүй. Эмэгтэй хүн заавал мэс заслаар сайхан болдоггүй байх. Өөрийгөө яавал гоё харагдах вэ гэдэг тал дээр илүү анхаарах ёстой юм болов уу. Жингээ барьж, эрүүл мэнддээ анхаарах үүднээс долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа фитнессээр хичээллэдэг. Мөн спорт бол миний амьдралын зорилгын нэгээхэн хэсэг, нэгэн төрлийн хобби болсон доо.

 

-Спортоор хичээллэхээс өөр хобби бий юү?

 

-Багаасаа л зөөлөн тоглоомд дуртай байсан. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэн маань тэмдэглэлт баярын өдрүүдээр сагсгар үстэй нохой, туулайны чихмэл тоглоомуудыг бэлэглэдэг. Нэг төрлийн миний цуглуулга л даа. Харин чөлөөт цагаараа тоглоомуудаа угааж цэвэрлэдэг. Үүнээс гадна чамин хийцтэй түлхүүрийн оосор, утасны зүүлтний томоос том цуглуулгатай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.