“PART-TIME” хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийхээс гадна цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулахаараа онцлог юм.
Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах олон нийтийг хамарсан ажлуудад хамруулах боломжтой юм.
Ажил олгогч байгууллагууд “PART-TIME” хөдөлмөрийн яармагт оролцсоноор шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн яармагийн явцад леддэлгэцээр компанийнхаа сурталчилгааг гаргах, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчлах бол ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлагдах, МУ-ынхөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм.
Эх сурвалж http://www.info.mn