Comment.mn

“Гацууртын ордыг ашиглалтад оруулвал манай гадаад валют нэмэгдэнэ”

УИХ-аар Гацууртын ордыг стратегийн ордод авах тухай асуудлыг хэлэлцэж байгаа.  Гэвч энэ нь нэлээн маргаан дагуулж буй юм.  Өнөөдөр гэхэд Сэлэнгэ аймагт  Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэж иргэд жагсаж байна.  Энэ талаар Уул, уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.

– Гацууртын ордыг ашиглахыг Засгийн газар дэмжих үү?

-УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг хийж байгаа. Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх талаар яригдаж байна. Эхний хэлэлцүүлэг дууссан. Уул уурхайн яам энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа боловч шийдвэрийг УИХ гаргана. Хэрвээ стратегийн ордод оруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргавал, түүний хэдэн хувийг төр эзэмших вэ гэдгийг дахин боловсруулж оруулна.

–  Хэдий хэмжээний алтны нөөцтэй гэсэн судалгаа гарсан юм бэ?

– Гацууртын орд бол үндсэн орд. Дээд шороон ордыг 1992 оноос хойш ашиглаад дууссан. Одоо олборлолт явуулах гэж байгаа талбайн 70 хувь нь эвдрэлд орсон. Баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. 9-10  жилийн хугацаанд ашиглаж жилд таван тонн орчим алт олборлоно. Үүгээр нийт гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөлгөөтэй байна. Татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө. Хэдий хэмжээний хувийг төр эзэмших вэ гэдгээс хамаараад энэ тоо наашаа, цаашаа болно. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед энэ ордыг хурдан эргэлтэд оруулах нь зүйтэй гэж салбар яамны зүгээс үзэж байгаа. Монголбанк тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай ярилцаад урьдчилсан хэлэлцээр хийгээд алтыг нь Монголбанкны эрднэсийн санд бүртгэж авснаар манай эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Алтыг нь Монголбанк бүртгэж авснаар манай гадаад валютын хэмжээ нэмэгдэнэ.

– Гацууртын ордод түүхийн дурсгалт газар байдаг учраас олбоорлолт явуулах ёсгүй гэж шүүмжлэх хүн байна. Та салбарын сайдын хувьд газар дээр нь очиж үзсэн үү?

– Үзсэн. Ер нь бол “Брогоулд”-ын ордоос 45 км орчим, Ноён уулын бэлд байдаг. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь нэлээн эвдсэн байна лээ. Шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулсан юм билээ. Одоо олборлох гэж байгаа компани хоёр нуур үүсгэж, уулын горхийг нь  сэргээгээд нуурийг нь тойруулан урсгаж, эвдэгдсэн байгаа 6,7 га газрыг нөхөн сэргээнэ гэсэн. Үндсэндээ тэнд аялал, жуулчлал хөгжих аятайхан орчин бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй юм билээ. Гацууртын орчинд хүдэртэй шороогоо зөөгөөд “Брогоулд”-ын ордод байгаа баяжуулсан уурхайд ашиглах юм. Тиймээс Гацууртын уурхайг ашигласан ч орчныг нь химийн бодисоор бохирдуулахгүй  явдал байхгүй. Тус ордыг ашиглахтай холбоотойгоор 40 гаруй км зам барьсан.

Д.Анар 

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.