Comment.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улсад галт тэргээр зорчин очлоо

74jh2gs468l9lidcnh9atpgmbdМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр 1 сарын  17-ны өдөр эх ороноосоо мордсон. Тэгвэл  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой  19:30 минутад Чехийн нийслэл Прага хотноо галт тэргээр хүрэлцэн ирсэн талаар Чехийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцлон бичжээ.  Галт тэргээр тус улсад гадаадын төрийн тэргүүн айлчлан ирж байсан тохиолдол 30 жилийн өмнө л болж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Эх орноосоо ХБНГУ-ын нийслэл Берлин хотод буугаад тэндээсээ  “Euro City” галт тэргээр ийнхүү зорчин Прагад  хот хүрэлцэн очиход  Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан,  Ерөнхий сайд Бохуслав Соботка болон парламентын дээд, доод хурлын дарга нартай уулзах юм.  Уулзалтын сэдэв нь хоёр улсын эдийн засгийн хамтын харилцааг өргөжүүлэхэд Чех улсын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах болон ундны усны нөөцийн асуудлаар хэлэлцэ  хийх ажээ.  Маргааш  буюу мягмар  гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прага дахь Карлын Их Сургуульд зочилж, Монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзах юм байна. Ерөнхийлөгчийг дагалдан  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн зэрэг томоохон төлөөлөгчид явж байгаа ажээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  үүний дараагаар   1 дүгээр сарын 21-24-ны өдрүүдэд  Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм.

Ц.Мөнх

эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.