Comment.mn

Францад осолдсон монголчууд эрүүл явжээ

Өнгөрөгч мягмар гаригт 27 настай С, 32 настай Н, 40 настай О, 42 настай Ц нарын дөрвөн монгол залуу Франц Улсад авто ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан билээ. Гэтэл зарим хэвлэлд тэднийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэмээн мэдээлсэн байна.

Харин энэ нь ташаа мэдээлэл бөгөөд залуус тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд ажил хийгээд их ядарсан төдийгүй урсгал сөрөөгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлжээ.

Ослын шалтгааныг эх сурвалжаас тодруулахад замын хөдөлгөөнд оролцох үеэр үзэгдэх орчин муу байснаас болсон байх гэсэн юм. Машинд сууж явсан дөрвөн хүний гурав нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хоёр хоносон ч гэмтлээ  даалгүй нас баржээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.