
Тэрбээр байнгын үйлчлүүлэгч байсан агаад үргэлж олон хоногийн турш тоглодог байжээ. Ядарсан үедээ суудал дээрээ унтчихдаг байсан тул тус кафены ажилчид хэргийн учгийг шуудхан мэдээгүй аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч аль хэдийнэ үхсэн болохыг нь тогтоожээ. Тоглогч эр хэт их ядарч, зүрхний цусан хангамж дутагдсанаас болж нас барсан болохыг тогтоосон байна.
Энэ бол он гарсаар тус арал дээр тоглоомонд донтогч нас барсан хоёр дахь тохиолдол нь ажээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 01-нд Нью-Тайбэй хотын нэгэн интернэт кафед таван өдрийн турш огт гаралгүй тоглосон 38 настай эр газар дээрээ чадхийжээ.