Хаан найргийн хатан эх Ардын уран зохиолч Ш.Дулмаа ахайтныд зочилж, шинэ оны босгон дээр гаргасан уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. Яруу найрагчийн сэтгэлийн орон зай, хүн хүнээрээ байхын ач тусын тухай ч бидний ярилцлага өрнөсөн юм.
-Шинэ оны босгон дээр шинэхэн бүтээлээ өлгийдөн авсан танаас уран бүтээлийн талаар асууж ярилцлагаа эхэлье?
-Би“Амьдрал хайр дээр тогтдог” гэсэн нэртэй шүлгийн ном гаргалаа. Одоогоор хамгийн сүүлд“Миний диваажин” нэртэй шүлэг бичлээ. Үүний хажуугаар жижиг шүлгүүд ч бичсэн байна. Бас дууны шүлэг бичсэн ч хүнд өгч чадаагүй л явна. Дууны шүлгийг өгөхөд 500 мянган төгрөг өгч дуу болгодог болжээ. Тэр мөнгө нь надад олдохгүй болохоор шүлгээ хүнд өгч чадаагүй л явна даа.
-“Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх нэртэй таны дуу бий. Түүнээс сэдэвлэж шинэ номоо нэрлэв үү?
-Гол нь миний хамгийн сүүлд гаргасан номд дандаа хайрын тухай шүлгүүд багтсан. Би өнгөрсөн жил дандаа эх орны сэдэвтэй бүтээлээрээ ном гаргасан. Харин энэ жил хайрын тухай шүлгээр ном гаргалаа. Тиймээс л номоо “Амьдрал хайр дээр тогтдог” гэж нэрлэсэн юм.
-Таны шүлгээр бүтсэн олон сайхан дууг өдгөө ч уран бүтээлчид дуулж байгаа. Тэр дундаас“Амьдрал хайр дээр тогтдог” дууны түүхийг танаас онцолж асуумаар байна?
-Энэ дууны сэдвийг Эрдэнэт хотод явж байгаад олсон. Эрдэнэтийн дарга С.Цэвээн намайг “Чи амьдрал хайр дээр тогтдогийг баталсан сайхан уран бүтээл хийгээч” гэсэн. Гэхдээ би тэр үед тийм шүлэг бичье гэж бодоогүй. Сүүлд хотод ирчихээд байхдаа “Нээрэн амьдрал хайр дээр тогтдог сэдвээр шүлэг бичвэл болох юм байна” гэж бодсон. Тэгээд шүлэг бичиж хэвлүүлээд хоёр, гурван жил ч өнгөрлөө. Тэгсэн нэг өдөр С.Цэрэнчимэд манайд ирээд “Би ганцхан мөр шүлэг оллоо” гэсэн. Тухайн үед би уран сайханчдын уралдаанд оролцох гээд давтлага хийж байв. Түүний авчирсан шүлэг ч надад таалагдсан. С.Цэрэнчимэдээс хэний бичсэн шүлэг болохыг асуухад“Наадах чинь Ш.Дулмаа гуайн шүлэг байна” гэсэн. Тэгээд нөгөө шүлгийн тасархайгаа барьчихсан “Та надад үүнийг гүйцээгээд бичээд өгөөч. Би ая хийе” гэсэн. Би ч түүнийг нь гүйцээгээд л өгсөн. Тэгээд С.Цэрэнчимэдээс “Чи дуулдаг юм уу. Ямар ая хийсэн юм бэ” гэсэн аялж байна аа. Ер нь давгүй ая хийсэн байна. Тэгж шүл-гээ гүйцээж өгчихөөд би мартчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө шүлэг маань сайхан дуу бол сон байхыг сонссон. С.Цэрэнчимэд дуугаа өөрөө дуулж радиод бичүүлчихээд урал даанд оролцохдоо дуучин Н.Тө мөр-хуягт өгчихөж. Тэгж л “Амьдрал хайр дээр тогтдог” дууг Н.Төмөрхуяг уралдаанд оролцохдоо дуулж тэргүүн байрт шал гарсан юм. “Амьдрал хайр дээр тогтдог” дуу ингэж л бий болсон түүхтэй.
-Уран бүтээлчид хайрыг “Мөнхийн сэдэв” гэдэг. Харин таны хувьд хайр гэж чухам юу вэ?
-Хайр гэж хүний сэт-гэлийн дээд зэр гийн энерги, таашаалыг л хэлнэ. Хайр гүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх. Хайр гүнзгий олон салаа утгатай зүйл байгаа юм. Ижий аав, эр нөхөр, эхнэрээ хайр лах хайр, хүүхдээ хайрлах хайр, эх орноо хайр лах хайр, эх дэл хийгээ хайрлах хайр гэж бий. Ингээд хүн төрөлхтөн үүсээд өдий болтлоо тэр олон хайр дээр тогтож байсан. Тиймээс хайргүйгээр сайхан амьдрал гэж үгүй. Үр хүүхэд ч гэсэн эцэг эхийн хайраас бий болдог. Эх орон сайхан цэцэглэж байвал ард түмний хай раас бий болж байна гэж ойлгох хэрэгтэй. Хайр аугаа их өргөн утгатай бөгөөд хайрлаж бай хаас аргагүй зүйл энэ ертөнцөд олон бий.
-Үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл бол ээжийн хайр. Ээж тань ямар хүн байв. Танд амьдралын их эрдэм зааж өгсөн үү?
-Ээжийн хайр бол хорвоод хосгүй юм даа. Эх хүн үрээ бүүвэйлэх, бөөцийлөх, тэжээхэд амьдралаа зориулдаг. Ер нь хүн ертөнцийн дээд оюун ухаантай амьтан юм чинь эх хүний хайр цаглашгүй. Хүн зөвхөн ээжийнхээ хайранд өсч торнидог. Миний ээж бичиг үсэг мэдэхгүй, хөдөөний малчин хүн байсан. Гэхдээ тэр хүн надад монгол бүсгүй хүний ухааныг оюунд минь суулгасан. Миний ээжийг Бүтэд гэдэг. Ээж минь надад эмэгтэй хүнд байх бүх зүйлийг зааж өгсөн дөө. Би ээжийнхээ буянаар долдугаар ангид байхдаа дээлээ оёод өмсчихдөг байлаа. Гэхдээ л би их тэнэг хүн байж. Ээжийгээ жаргааж чадаагүй. Ажил, ажил гэж гүйсээр байтал ээжийн минь санчиганд хяруу унасан. Ээждээ хүний нүдэнд тусах ганц торгон дээл хийж өгөөгүй л алдсан хүн шүү дээ. /бодолхийлэв/ Гэтэл хэзээ хойно одоо л би“Ээж минь байсан бол” гэж бодогдох юм. Ер нь эх хүн аугаа байгаа биз дээ. Эх хүн үрийнхээ төлөө амиа өгч ч чадна. Тиймээс эхийн цагаан сэтгэлийг үргэлж дээдэлж явах хэрэгтэй. Ээжийгээ хүндэлж, баярлуулж явах хэрэгтэй юм. Тэр дундаа амьд байхад нь л баярлуулах хэрэгтэй. Манайхан амьд сэрүүн байхад нь ээжийгээ баярлуулж чадахгүй алдчихаад байна. Тэгээд хэзээ хойно харуусч байгаа нь олон доо, олон.
-Одоо ямар үед ээжийгээ их үгүйлэх юм?
-Одоо жоохон, жоохон юм болоход л ээж санаанд ордог болжээ. Ээж маань их эрт босно. Намайг сэрэхэд тавган дээр ааруул, өрөм гээд идэх юм бэлэн байж байна. Сургуульд өмсөх хувцсыг хүртэл бэлэн болгоод тавьчихсан байдагсан, ээж минь.
-Та их эрх танхи хүүхэд байж дээ?
-Хүний ганц хүүхэд эрх байлгүй яахав дээ. Би эрхийн тэнэг, дэндүү эрх байсан. Манай багийнхан“Шагдар гуайн эрхийн тэнэг сургуульд ороод эрдэм сурах болов уу” гэдэг байсан. Намайг сургуульд ороод онц сураад шагнал аваад ирэхэд тэд“Ийм эрхийн тэнэг хүүхэд, эрдэм ном сурдаг юм байна” гэж ярьдаг байсан юм билээ. Тэгэхээр эрхэлсэндээ биш, хүн юмыг ухаарч ойлгодог байхгүй юу. Эцсийн эцэст хүний ухаанаас их зүйл шалтгаалдаг. Хүн ухаарч чадвал сайхан амьдардаг.
-Хүний амьдралын хайр дээр тогтсон зүйлс сэтгэлд хадгалагдан үлддэг. Танд ч гэсэн тийм ариун нандин зүйл их байгаа болов уу?
-Би чинь хайрлаж, дурласаар байгаад л насыг барж байгаа хүн шүү дээ. Миний амьдралыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй. Би бүх зүйлийг хайрладаг. Гудамжинд хөөрхөн гөлөг гүйж явахад хүртэл хайрладаг. Балга сүү аманд нь хийчих юмсан гэж хайрладаг. Би малчин хүний хүүхэд. Таван хошуу малынхаа үр төлтэй тоглож өссөн хүн. Тэгэхээр би энэ орчлонг бүхэлд нь билгийн нүдээр харж хайрладаг даа. Ямар ч зүйл надад сайхан санагддаг. Эх орны минь салхи, ус, ургамал, нар, тэнгэр бүгд сайхан. Тэгэхээр энэ орчлонгийн бүх сайхан зүйлсийг мэдэрч чаддаг болохоор өдий хүртэл насалсан байх. Миний хайрласан хайрын хариуд эх орон, элгэн түмэн минь намайг хайрласан гэж боддог. “Үнэн” сонинд байхад ч гэсэн би тэр олон хүний сэтгэлийн зулан дээр л хүн болсон. Дарга нартаа загнуулдаг л байлаа. Гэхдээ загналаа гэж бодохгүй. Нас залуу байсан юм хойно нэг л их дэнсэлсэн хүн хормой нь дэрвээд… Тэр дэрвэж явсан хормойг нь дарга нар жаахан дардаг байхгүй юу. Тэр хамт олны хайр намайг их хүмүүжүүлсэн дээ.
-Та сургуулиа дөнгөж төгсөөд “Үнэн” сонинд ажилласан юм уу?
-Би чинь сургуулиа төгсөөд “Үнэн” сонинд ажилласан. Тэр үед надад ахмад сэтүүлчид үнэхээр олон зүйлийг зааж сургасан. Тэр мундаг хүмүүсийн харцнаас хүртэл айж хүн болсон юм. Гэтэл одоогийн залуус“Та нарын үе хоцрогдсон. Бидний үе эхэлсэн шүү” гэдэг юм байна лээ. Би үүнтэй санал нийлдэггүй. Хүн өөрийнхөө амьдрах үедээ л амьдардаг. Бид амьдрах үедээ амьдарсан, бүтээсэн, сэтгэсэн, хийсэн. “Үнэн” сонин бол үнэхээр Монголын ард түмэнд их зүйл өгсөн. Ард түмэнд маш их хүмүүжил өгсөн. Энэ хувьсгалын70 жилд Монгол өдий зэрэгтэй байгаа нь“Үнэн” сонины мундаг дарга нарын оюун ухаан, ажиллаж байсан хүмүүсийн чин сэтгэлтэй холбоотой. Сэтгүүлчид бие биедээ түшигтэй, ажлаа хамтран бүтээдэг, амрахдаа ч нэгнээ мартдаггүй их сайхан уур амьсгал бүрдүүлсэн хамт олонтой ажилладаг байлаа, би. Тухайн үед “Үнэн” сонинд ажиллаж байсан хүмүүс одоогийн олон сониныг үүсгэн байгуулаад явж байна. Тэгэхээр“Үнэн” сониноос олсон хүмүүжлээ би дахин давтагдашгүй гэж боддог.
-Та сурвалжлагаар хөдөө, орон нутгаар их явдаг байв уу?
-Сурвалжлагаар хөдөө их явдаг байсан. Хөдөөний ард түмнээс жинхэнэ хүний үнэр хан-хал даг юм. Тиймээс хүн гэдэг ямар байх ёстойг тэднээс би мэдэрдэг байв. Хөдөлмөрийн баатар хоньчин, тэмээчин, хотод Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, барилгачин Б.Цогоо гээд л залуусыг сурвалжилж байлаа. Тэдний хийж яваа ажил, хийж бүтээж байгаа сэтгэл нь, хэлж буй үг нь хүртэл намайг хүмүүжүүлж байсан. Б.Цогоо, Б.Намсрай нарын тэргүүний ажилчин нэг минутад 22 тоосго өрдөг байв. Хүн ажил хийж сурах сайхан. Сурснаа ажил болгон бүтээн байгуулах бүр сайхан байдаг байсан цаг. Тэгэхээр тэр ажилсаг хүмүүсийн амьдралаас сурвалжлага хийдэг байлаа. Сэтгүүлч хүн сурвалжлага хийж явахдаа л маш их зүйл сурдаг юм шүү дээ. Тэр хүмүүсийн амнаас гарч байгаа үгнүүд дандаа“алт” байдаг юм. Тэднийг хараад “Би ч ногооноороо яваа юм байна даа” гэж бодож явсан. Би үргэлж баяртай байж энэ амьдралыг тууллаа. Бага залуудаа их зүйлийн талаар мөрөөддөг байв. Тийм сайхан хүүхэн болох юмсан, сайхан ханьтай болох юмсан гэж ч мөрөөднө. Багийн дарга шиг мундаг хүн болох юмсан гэж ч хүртэл бодож явлаа. Сайхан, сайхан хүүхнүүд манай сумын наадамд ирнэ. Хотод ирсэн чинь театрын хүүхнүүд гэж жигтэйхэн гоё харагдсан. Ө.Рэнцэнноров, Л.Цогзолмаа гуай шиг болох юмсан гэж бодож явлаа. Хотынхны алхаа гишгээ цэгцэрсэн, хэл яриа нь тогтсон их сайхан байдаг. Сүүлд би Комсомолд сургуульд явлаа. Тэгээд Зөвлөлтийн сэхээтнүүдийг хараад “Тэдэн шиг хүн болох юмсан” гэж бодсон. Би чинь нүүрэндээ энгэсэг түрхэж үзэлгүй Комсомолд очсон юм шүү дээ. Тэр үед орос хүүхнүүд “Бүсгүй хүн нүүрээ будахгүй бол муухай” гээд өөрсдөө яаж түрхдэгийг нь хүртэл надад зааж сургасан. Тэгж би хүний соёл гэдэг зүйлтэй танилцсан даа. Би Зөвлөлт орныг хэзээ ч муу хэлж чадахгүй. Оросын ард түмэн Монголд их тусалсан. Хоёр дахиж Зөвлөлтөд сурахдаа Сэтгүүлчийн дээд сургуульд бас суралцсан. Тэр үеийн багш нарын маань үг гайхашигтай байсан. Тэдний зааж, сургасан зүйлийн буянаар би өдий зэрэгтэй яваа гэж боддог. Түүнээс биш би сайндаа ч гараад ирсэн хэрэг биш. Хамгийн гол нь надад авах зүйл нь хүүхэд байхаасаа ном их уншдаг байсан. Тэр надад бас их хэрэг боллоо доо.
-Хэдэн настайдаа анхны шүлгээ тэрлэж байв даа?
-Тавдугаар ангид байхаасаа л шүлэг бичсэн. Шүлэг бичнэ гэдэг нэг зүйл. Амьдралд хүн болно гэдэг бас нэг өөр хэрэг. Хүн болох үйлст өөрийн ажилласан Эвлэлийн төв хорооны хамт олон, надад даргалж байсан хүмүүс их юм өгсөн. Биднийг ёстой жинхэнэ хүн болгосон доо. Тэр сайхан хүмүүсийн хүчинд амьдралыг ойлгодог болсон юм. Амьд ралыг ойлгосон хүн ядар сан хүнд тусална. Ямар нэгэн зовлон зүдгүүр учирсан байхад юу хэрэгтэй байдгийг мэддэг. Хө дөө нэг хөгшин шөлгүй байж байхад манай аав тэр хүнд“Шөлний юм аваачиж өг” гээд сагстай зүйл үүрүүлээд явуулдаг л байсан. Энэ бүхэн чинь хүн шиг хүн болоход хэрэгтэй бай-даг. Тэр ядарсан хөгшинд аяга шөл ний юм аваачаад өгө хөөр баярлана гэж жигтэйхэн. На дад домбон ёотонгоо хормой дээрээ тавиад хагалж байгаад хэлтэрхийг нь өгөхөөр миний баярлана гэж жигтэйхэн. Хөдөө ёотон амархан олддоггүй зүйл байлаа. Ёотонгоо таргандаа хутгаж идээд бөөн баяр болно. Энэмэтчилэн хүн болох зүйлийг амьдралаас сурдаг юм. Тиймээс би ард түмэндээ байнга баярлаж явдаг. Миний хүссэн бүхэн биелсэн. Гэхдээ би“Алтан ордонд, алтан өрөөтэй байранд сууя” гэж хүсээгүй. Би зүгээр л хүн шиг хүн байя гэж хүссэн юм. Би сургуульд ажиллаж байлаа. Сургууль гэдэг чинь дулаан уур амьсгалтай сайхан газар. Залуу сайхан уран бүтээлчдээс их энерги авдаг байв. Шинэ сэтгэхүй гэдэг чинь маш сайхан байдаг юм даа. Би амьдралд маш их баярладаг. Надад зовлон тааралдаагүй биш, зөндөө л таарч байсан. Ядуу, онгорхой цоорхой хувцастай ч явж үзсэн. Ямар сайндаа оюутны шинэ жилд до тоод үйлдвэрийн туфльтэй очсон чинь хэдэн хүүхнүүд шоолж бай лаа. Гэхдээ тэглээ гээд надад муудсан юм байхгүй. Муу хэлэгдэхээр хүн хурцлагддаг. Тэр үед “Би та нараас муу хувцас өмсөхгүй” гэж өөртөө тушаал өгөх нь холгүй байсан. Тэгээд л Зөвлөлт рүү явж өөрийгөө хув цаслаж, толгойгоо цэнэглэж хү нээс дутахгүй болсон. Лениний номын санд хүүхнүүдэд нь хятад алчуур өгч байгаад чухал номыг нь авч уншаад өөрийгөө жинхэнэ боловсруулсан. Тэгж өөрийгөө жинхэнэ боловсруулсны хүчинд“Үнэн” сонинд тэнцэж 20 жил ажилласан юм шүү. Түүнээс биш“Үнэн” сонинд хэн дуртай нь ороод ажилчихдаггүй, хэцүү газар байсан. Ер нь хүн өөрийгөө боловсруулж маш их ном унших хэрэгтэй. Би залууст “Хүн интернэт хараад хүмүүжихгүй. Дээхнэ үеийн хүмүүсийн бичсэн номыг уншиж ухаараарай” гэж хэлдэг. Монголын уран зохиолоос хүн их зүйл сурна. ЯлангуяаXX зууны жинхэнэ монгол хэлээр бичсэн Б.Ринчен гуайн “Үүрийн туяа”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” эдгээр номыг уншихад л жинхэнэ монгол хэл гарч ирнэ. Эдгээр номыг уншиж монгол хэлтэй болох хэрэгтэй.
-Аав ээж тань яагаад танаар ядарсан хүмүүст буян үйлдүүлдэг байсан юм бэ?
-Тэдний өөрсдийнх нь ясанд шингэсэн чанар л даа. Тэр үеийн хүмүүс хэзээ ч хүнийг хар бууцан дээр нь орхидоггүй байсан. Манайх ядарсан айлд 100 хонь саалгадаг байсан гэхмэтчилэн хүнд дандаа тус болж явдаг. Гэхдээ энэ миний аав, ээжийн сайных биш. Ерөөсөө жинхэнэ монгол хүмүүсийн жудагт нь байсан сэтгэлийн сүү юм даа.
-Та нэгэн ярилцлагадаа өөрийгөө айлын өргөмөл хүүхэд гэж ярьсан. Төрүүлсэн аав ээжтэйгээ хэр ойр дотно өссөн бэ?
-Тэдэнтэй их ойр өссөн шүү. На майг өргөж авсан аав их ухаантай хүн байсан. 12 хүүх дийн багаасаа хоёр дахь нь би. Аав минь“Тэр олон хүүхэдтэй ай-лаас охиноо авсан. Ах эг чээс нь хол өсгөхгүй. Охиноо ганцаар-дуулахгүй” гээд төрүүлсэн аав ээжтэй айл саахалт буудаг байв. Манай ах эгч нар манайд ирнэ. Миний ээж хүний хайлан байсан. Ах эгч нарыг хооллоод, дээл хувцсыг нь оёдог хүн байв. Ингэж би хоёр гэрт өссөн. Миний төрсөн аав маарамба хүн байлаа. Олон хүнийг эмчилж, эдгээ сэн нутаг орондоо нэртэй, их ухаан тай, тэнгэрийн аашийг мэддэг хүн байсан юм.
-Ганцаардал яруу найрагч хүнд заримдаа хэрэгтэй байдаг юм шиг. Ер нь та ганцаардлын талаар юу гэж боддог вэ?
-Яруу найрагч хүн гунигаа шүлгэндээ шингээгээд сэгсэрч хаях ёстой. Тэгж өөрийгөө цэгцлэх хэрэгтэй. Тэгэлгүй гуниглаад хэв тээд байвал бүтэхгүй биз дээ. /инээв/
-Олон сайхан шавь нар чинь таны бахархлуудын нэг байх?
-Би 20 жил Утга зохиолын дээд сургуульд багшиллаа. Тэр хугацаанд 600 гаруй оюутан төгссөн. Одоо шавь нар маань бүгд сайн яваа. Тэрэнд л би баярладаг юм. Шавь нараас маань сайн сэтгүүлч, яруу най рагч төрсөн. Одоо ч “Болор цом” авчихаар хүн олон байна. Намайг багшилж байхад хөдөөнөөс ирсэн зарим хүүхэд айлд амьдарна. Тэгээд зарим нь надад“Өлсөөд байна” гэж хүртэл хэлдэг байв. Тэр үед би дөрөв, таваар нь дагуулж ирээд хоол хийж өгдөг байж. Бас“Болор цом” болохын өмнө шавь нарын маань шүлэг нь гологдоод манайд ирээд энэ жаахан өрөөнд 20 хүн багтаад л унтдаг байсан юм даа.
-Баяр наадам болохоор шавь нар тань ирээд хөл хөдөлгөөн ихтэй болно биз?
-Шавьтай хүн гэдэг сайхан шүү дээ. Би Ардын уран зохиолч болчихоод Төрийн ордон руу орох гээд ах дүү нартайгаа яваад очлоо. Тэгээд яг орох болсон чинь нөгөөдүүлийг чинь оруулдаггүй, ганцаараа орох болдог юм аа. Тэр үед шатаар яаж ганцаараа дээшээ гарна даа гэж бодож байсан чинь оронгуут миний шавь нар намайг угтаж авсан. Тэр үед миний баярласан гэж жигтэйхэн. Шавийг бас хүнийх нь хувьд хайрлах хэрэгтэй. Тийм болохоор багш хүн шавийнхаа сэтгэлийг нэвт шувт ойлгодог байх хэрэгтэй.
-Та шавь нараа зэмлэдэг үү?
-Би ерөөсөө хүн загнадаггүй юм. Тэр бүү хэл хүүхдэдээ ч гар хүрээгүй хүн болгосон. Би өөрөө ч гэсэн хэнд ч загнуулж байгаагүй.
-Таны зээ охин загвар өмсөгч. Охиндоо сургаалаа их хэлдэг үү?
-Тийм. Охин минь дуу дуулдаг гэдэг юм. Гэхдээ би дуулж байхыг нь сонсоогүй. Японд долоон жил амьдарч байгаад ирсэн. Монголд ирээд сургуульд орсон. Энэ жил төгсөнө. Охин минь сайхан шаг-нал олныг авсан. Сайхан төрөх заяаных гэдэг. Ер нь“Ямар явах өөрөөс чинь шалтгаална” гэж би түүнд хэлдэг дээ. Манай хүүхдүүд гайгүй л явна. Би хоёр дуучинтай болж байна. Дуучин Тэнүүн манай Хуягаагийн отгон хүү. СУИС-ийг өнгөрсөн жил төгссөн. Одоо хамтлаг удирдаад явж байгаа юм билээ. Ах нь том уран бүтээл хийгээд яваа. Харин Хуягаа СУИС-д багшилж байна.
-Ярилцсанд баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: www.unen.mn