Comment.mn

Ерөнхийлөгч Чех улсад айлчилна

Ерөнхийлөгч Чех улсад айлчилна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотоос хөдөллөө. Айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Дашрамд, Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсад Монгол Улсын 5000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улс дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа нэгдүгээр сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоно.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.