Comment.mn

Хямралын үед цагаан сараар бэлэг барихгүй байхыг уриалъя!

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг болох Цагаан сар хаяанд иржээ. Харин уг баярыг ойртох тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ууц, ул боов, банш бууз, барьц бэлэгний үнэ гээд тэнгэрт хаддаг билээ. Харин жилээс жилд уг баярыг сайхан тэмдэглэх ард түмний чадал чансаа барагдаж, уламжлалт ёсоо мартаж гээхгүй гэсэндээ өл зэлмүүн ч гэсэн өөрсдийнхээ хэмжээнд монгол ёсоо бэлэгдэж цагаалдаг уламжлалтай юм.

Харин энэ жил эдийн засгийн хямрал нүүрлэсэн түмнээ бэлэг барьц барьж айл өрхийг хүндрүүлэхгүй байх уриалгыг зарим нэг хүмүүс гаргаж бусдыг дэмжихийг уриалаад байна.

Цагаан сараар ах дүүсээрээ нийлж золголт хийж идээ будаагаа идэж ууя, түүнээс хятад, солонгосын гэх хэрэгтэй хэрэггүй зүйлсээр хүүхэд хөгшидөө хуурч, хэтэвчээ хоослохгүй байх уриалгыг дэмжигсэд олон байх болов уу.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.