Жүжигчин, Дизайнер С.Пүрэвмаа “Би чамд хайртай-2”-т тоглосондоо өдгөө харамсдаг төдийгүй Б.Баатарт дургүйлхэж явдагаа ярьжээ.
Тэрбээр “Киноны зохиол таалагдаагүй. Зохиолыг нь уншаад би Б.Баатарт нийгэмд эерэг хандлага, хэрэгтэй мессэж хэлэх, хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт хийх, юм бодогдуулах санааг зохиолдоо тусгахыг санал болгосон. Гэвч өөрсдийн ашиг сонирхлыг нэгт тавьсан учир миний дүрийг хэрэглэх төдий л кино болсон. Киноны цаана багт эдийн засгийн сонирхолтой, од болох хүсэлтэй хүмүүс байсан. Б.Баатар миний харж байгаа таван нүүдлийн цаадахыг мэдсэнгүй. Би кинонд тоглож байхдаа урам хугарсан, хэлсэн амандаа хүрч чадаагүй тэнэглэлийг нь уучилж зураг авалтыг дуусгасан. Магад хэлэх гэсэн санааг оруулсан бол залуучууд хавдартай, бөөрний өвчтэй, гудамжлаг, баарлаг, тамхилаг, мухардмал байхгүй аливааг ухаарах байсан. Тэд үүнийг энэ өнцгөөс хараагүй. Гэхдээ энд маш олон сайн юм байсныг үгүйсгэхгүй. Таван настай хүүхэд яаж хууртагддаг билээ, би үүн шиг үлдсэн. Гэхдээ нээлтэнд ард түмнээ хүндлээд очсон. Би өндөр ханш хэлээгүй. Өнөөдөр надад мөнгө номер нэг байгаагүй шиг тухайн үед ч ийм байсан. Би тэднийг хүндэлж, “Пүрэвмаа хүрээд ирдэггүй юм байх даа” гэж Б.Дамчаа агсан хэлэхээр нь би тэр хүний хажууд хэн юм бэ гэж бодоод шууд очсон. Түүнээс биш тоглохооргүй л байсан. Өнөөдөр тийм өчүүхэн тулга тойрсон дүр бүтээж, Ч.Ундрал, Д.Болдын өмнө уйлаад зогсдог ээж би биш. Хүмүүст хэрэгтэй санаа өгвөл нэг ч төгрөг авахгүй гэдгээ би хэлж байсныг мэдэх ёстой. Гэхдээ тэд намайг тоолгүй, нийгмийн үр дагаврыг бодолгүй, өнөө маргаашийг ашиг харсан. Гол нь яг юу хэлэх гэсэн юм бэ, концепци нь юу байсан юм гэж кино гарахад бодогдсон” хэмээн ярьжээ.
Тэгэхээр С.Пүрэвмаад киноны зохиол, найруулагч гээд таалагдаагүй, санаанд нь нийцээгүй асуудал зөндөө байжээ. Олон жилийн турш бясалгал хийж, амьдралын утга учир, философийн талаар нэлээд гүн бодолтой болсон түүнд кино дэндүү хөнгөн, ашиг сонирхлын төдий болсон санагдсан байж болох. Үнэхээр ч зуун зуун дамжин үнэлэгдэж, одоо ч үзэгчдээ алдаагүй “Би чамд хайртай” киноны дэргэд Б.Баатарын найруулсан хоёрдугаар анги нь халтуурдсан зүйл болоод өнгөрсөн дөө.
Эх сурвалж : shuurhai.mn
shal demii medeelel hj bhin