Comment.mn

Франц улсад 4 Монгол залуу амиа алджээ

960195_508083362665758_2896906370278809930_n    Франц улсад ноцтой зам тээврийн осол болж 4 Монгол залуугийн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач залуус тус улсын “Caen” хэмээх хотод ажиллаж амьдардаг байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан 4 Монгол залуу тус улсын нэгэн тосгонд паркийн ажил гүйцэтгэж дуусаад буцах замдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад энэхүү ослыг гаргажээ.

Уг осол өчигдөр өглөөний 6 цагийн үед хотоос зайдуу “marcei” гэдэг тосгоны зам дээр болсон бөгөөд амиа алдсан залуусын хувьд 24-44 насныхан байсан байна.

Франц улсын хэвлэлүүд ослын улмаас гурав нь газар дээрээ амьсгал хурааж нэг нь эмнэлэгт хүргэгдсэн боловч аврагдаж чадаагүй гэх мэдээллийг өгч байна.

Ид хийж бүтээх насан дээрээ хорвоог орхисон эдгээр залуус эх орон, ээж аав, хайртай бүхнээсээ хол, харь орныг зорьж амьдрал ахуйгаа өөд нь татах хүсэл сонирхолтой явсан нь дамжиггүй.

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ мэдээллийг хүргэж байна.

Харь оронд ч гэлтгүй эх орондоо ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхэн архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Таны гарт амь нас ,гэрэл гэгээтэй ирээдүй чинь атгагдсан байдаг гэдгийг бүү мартаарай…

Эх сурвалж Э.Буяа /medeelne.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.