Comment.mn

У.Хүрэлсүхийн гар, хөл бологсод даргын сэнтийд заларч,тамга барина

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа шантаажингуудтай ясаа цайтал үзэлцэнэ хэмээн ярьж байсан У.Хүрэлсүх улс төрөөс “урваж”, хэсэг чимээгүй байж байгаад эргэн ирсэн билээ. Хуучин бууны хугархайнууд ил гарч ирэн улмаар хоёр намын зөвшилцөл, ойлголцлоор У.Хүрэлсүхэд итгэл үзүүлэн ихээхэн найдвар тавьж Шадар сайдаар томилсон. МАН-ынхаа төлөө ясны тэмцэгч тэрбээр ажлаа авсан даруйдаа халаа сэлгээг хайр найргүй хийж, өөрийн гэсэн баруун, зүүн сугандаа хавчуулагдсан найз нөхөд, ах дүүсээ агентлагуудын даргын сэнтийд залруулсаар байгаа.

Наад захын жишээ л гэхэд ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг гудамжинд хөөж гарган өөрийнхөө баруун гар болох Т.Аюурсайханыг Засгийн газрын хуралдаанд тохироо хийж томилсон. Тэр нь ажлаа авангуут мөн л халаа сэлгээ, шинэчлэл энэ тэр хийж байна хэмээн дээрхи газрыг манаргаж байгаа сурагтай. Одоо МХЕГ-ын дарга Д.Батмөнхийг тууж, орных нь хүнээр өөрийнхөө хүнийг чихэж тоглуулахаар шийдсэн бололтой.

Шадар сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын даргаар МАН-ын ХЭГ-ын дарга Ш.Раднаасэд, ГИХАЭГ-ын дарга асан Д.Мөрөн нарын хэн нэгнийг томилно гэсэн таамаг байгаа юм. Тэд мөн л У.Хүрэлсүхийн шадар цэргүүд гэх мэдээлэл бий.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.