Олон нийтийн Цагдаа болох хүсэлтэй иргэд дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
Төрийн албан хаагчийн анкет
Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
Хорооны Засаг даргын тодорхойлолт /өрхийн орлогын мэдүүлэг/
Ажиллаж суралцаж байсан бол тухайн газрын тодорхойлолт
Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
4*6 хэмжээтэй 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй 3-н ширхэг цээж зураг
Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр оруулах тул Эрэгтэйчүүд 5, эмэгтэйчүүд 6 төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна. Үүнд, Биохими, Сүрьеэ /цээжний зураг/, Цусны Ерөнхий шинжилгээ, Шээсний шинжилгээ, Хэвлийн ЭХО, Эмэгтэйчүүд
Эх сурвалж http://www.info.mn