Comment.mn

Монголд хүний амь үнэгүйджээ

527-1339466210shoronХvний амь vнэгvйдсэн нийгэм болж хувирчихаад байгаа нь харамсалтай. Ингэж хэлэх шалтгаан нь сvvлийн vед шvvхийн байгууллага хэн нэгний талд шийдвэр гаргах болоо юу даа гэх харамсалтай холбоотой. Учир нь сvvлийн хоёр жил гаруй хугацаанд олны анхаарлын тєвд байсан Г.Алтанхvv гэгчийн хэрэг шvvхээр шийдэгдэж тvvнийг ял авснаас хойш олон нийт шvvхийн байгууллага арай ч дээ гэх харууслын vгийг илэрхийлэх болсон юм. Тодруулбал, шvvхээс Г.Алтанхvvд гурван жилийн ял ногдуулах болсонд олон нийт ийнхvv эгдvvцэх болсон гэсэн vг. Яг vнэндээ хорвоогийн шар єдєр, бор хоногийг єлєн зєлмєн єнгєрєєгч ноомой нэгэн ганцхан удаа ч болов ходоодоо дvvргэж vзэхийн тулд хэн нэгний хэдэн бор тєгрєг хумслаад шууд л 10 гаруй жилийн хорих ялаар шийтгvvлж нарсанд хатдаг бол єдєртєє л сая саяар нь самардаг олигархи бvлэглэл тєсвийн эд хєрєнгийг хэдэн тэрбумаар хулгайлсан ч хорих ял авах нь бvv хэл цагаадаж гардаг.

Нэг иймэрхvv эрээнтэй бараантай Эрvvгийн хууль гэх нэг юм байвч, тэр нь олигархи бvлэглэлд бол зvгээр л нэг эрээн цаас. Тиймээс л Монголын шvvх засаглал олигархийн ємнє хvчгvйдэж, харин жирийн иргэдэд бол ёстой л галзуурсан араатан мэт аашлах боллоо гэсэн vзэл бодол олон нийтийн дотор тэнvvчилж эхлээд байна.
Уг нь єнгєрсєн хугацаанд шvvхийн шинэчлэл энэ тэр гэж маш сайхан зvйл ярьж байсан ч энэ нь амьдрал дээр биелэлээ олохгvй байгаад олон мянган жирийн иргэд санаа зовж эхлээд байгаа юм. Учир нь яг vvний бодит жишээг тод томруунаар Г.Алтанхvv гэгч нvгэлтний хэрэг илчлээд єгсєн явдал юм. Єєрєєр хэлбэл, ялтан Г.Алтанхvv єєрийгєє ял авахгvй гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Учир нь шvvх эмнэлгийнхэн алуурчинд асар их боломж олгосон. Vvнийг ч прокурорын байгууллага удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл яагаад шvvх ийнхvv тvvнд гурван жилийн ял оноох болов гэдэг нь хачирхалтай. Харин ч бvр гэмт хэрэгтнийг найз бvсгvйнхээ аминд хvрээгvй гэж vзсэн нь талийгаач бvсгvйн ар гэрийнхний гомдлыг дээд цэгт нь хvргэчихээд буй юм.

Єєрєєр хэлбэл тvvнд vvсгээд байсан Хvнийг санаатай алсан гэх Эрvvгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх заалтыг хэрэгсэхгvй болгож, харин Эрvvгийн хуулийн 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хvндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шvvж, гурван жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Г.Алтанхvvд холбогдох хэргийн шvvхийн шийдвэрт олон нийт эргэлзэж байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Уг нь Дvvргийн II прокуророос Г.Алтанхvvг талийгаачийн vхэлд буруутай гэж vзэж байгаа бол Шvvх эмнэлэг талийгаач хууч євчний улмаас амь насаа алдсан гэж дvгнэсэн нь олон хуульчийн гайхлыг ч тєрvvлээд байна. Энэхvv хэргийг шийдэж шийдвэр гаргасан хоёр шvvгч Б.Мєнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, Б.Мєнхбаяр нар шийдвэрээ тухайн єдрєє мэдээлэлгvй, маргааш нь хурал зарласан. Хамгийн гол нь дээрх нэр бvхий шvvгчид ч єєрсдєє мэдээлэл єгєлгvйгээр хэвлэлийн тєлєєлєгчєєрєє шийдвэрээ уншуулж танилцуулсанд олон нийт гайхаж буй юм.
Сэтгvvлчид энэхvv ээдрээт хэргийн гэм буруутны талаар олон асуулт асуусан ч “Би мэдэхгvй” гэхээс єєр vг дуугарахгvй байсан нь єдгєє баримт болон vлдсэн юм.

Сэтгэл эмзэглэж, єр євтгєсєн энэ хэргийн яллагдагч гуравхан жилийн ялтай сална гэж талийгаач бvсгvйн ар гэрийнхэн зvvдлээч vгvй. Хамгийн гол нь бид энэхvv нийтлэлээрээ хэн нэгнийг яллаж шоронд суулгахыг зориогvй. Харгис залуугийн гэмт vйлдлийн улмаас цэл залуухан бvсгvй энэ хорвоог vvрд орхисон явдал юм. Ялтан Г.Алтанхvvд талийгаач бvсгvй vнэ цэнэгvй, тvvний ємнє буруутай байж болно оо.
Гэхдээ л тэр амьд явах эрхтэй, аав, ээж, ах дvv, найз нєхєддєє юу юунаас илvv vнэ цэнэтэй. Тухайн хvн ямар буруутай ч бай амьд явах эрхтэй, харин нєгєє этгээд хvний амь нас хохироож, амиа алдахад хvргэх ёсгvй гэдгийг хэлэх гэсэн юм.
Тиймээс л шvvхийн байгууллагын шийдвэр нэг л биш ээ гэж олон нийт vзэх болоод байна. Бид дараагийн дугаартаа олгирхахуудын шvvхийн шийдвэр жирийн иргэнийхээс яагаад ялгаатай гардаг вэ гэдгийг шvvгчийн гаргасан шийвэртэй бримттайгаар хvргэх болно.
Эх сурвалж:


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.