Comment.mn
Таван настай охиноо гүүрнээс шидэж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

Таван настай охиноо гүүрнээс шидэж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

 

Өчигдөр, АНУ-ын Флорида мужид таван настай охиноо гүүрнээс шидэж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Сэжигтэн охиноо хөнөөсний дараа машиндаа суун ихээхэн хурдтай давхиж байхад нь цагдаа нар саатуулан баривчилсан байна.

“Тэр машины арын суудал дээр зорчиж явсан бяцхан охиноо шүүрч аваад гүүр давуулан ус руу шидсэн” гэж гэрчүүд  мэдэгдсэн ба охины орилох чимээг сонсоод цагдаа дуудсан байна.

“Цагдаа нар охиныг аврах гэж гүүрэн доогуур орсон ч оройтсон байсан” хэмээн цагдаагийн албаны төлөөлөгч Йоланда Фернандез мэдээлжээ.

Хэрэг болсоноос 2 цагын дараа гүүрнээс 1 милийн зайтай охины цогцос олдсон байна. Хохирогч 18,6 метрийн өндрөөс шидэгдсэн юм. Охины аав буюу сэжигтэн 25 настай Жон Жончук гэгч бөгөөд мэдүүлэг өгөхдөө “Би охиноо Бурханы мутарт үлдээхийг хүссэн” гэж хэлсэн байна.

Шүүх хурал дээр шүүгч хэлэхдээ “Яг ийм тохиолдолд Бурхан таны талд байхгүй л болов уу гэдэгт би бүрэн итгэлтэй байна, та шүүлтийн өмнө очих болно шүү дээ” гэж хэлжээ.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.