
Харин гишүүд өөрсдөөсөө эхлэж төсвөө таная, бүсээ чангалъя, ард түмнийгээ хохироохгүй байя гэсэн уриалгыг Ерөнхийлөгч гаргасан бөгөөд үүнийг нь эрхэм гишүүд ч дагахаа андгайлсан юм. Тэгвэл Ерөнхий сайд нэгэн уриалга гаргажээ. Тэрбээр “УИХ, Засгийн газрын гишүүддээ уриалах нь 9911-тэй дугааруудаа зарж, халамж нэн шаардлагатай хөхүүл болон жирэмсэн эхчүүддээ тусалцгаая” гэжээ. Ийнхүү гишүүдийн 9911-тэй дугаарын үнэ ханш навс унаж, худалдаж авах мөнгөтэй хүн ч олдохгүй болоод байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn