“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК нэгдүгээр сарын 8 -ны байдлаар 315 удаа арилжаа зохион байгуулжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус бирж нийтдээ 8 647 тонн хонины ноос, 2 073.6 тонн тэмээний ноос, 12 508 тонн ноолуур, 27 447 тонн тосны ургамал, 1 648.9 тонн ямааны завод ноос, 24 тонн тэмээний болон 878.3 тонн хонины завод ноос, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тус биржид одоогийн байдлаар долоон төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаан, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны заводын хоёр төрлийн ноос, тэмээний завод болон хонины заводын нэг төрлийн ноос мөн мал нэг төрлөөр тус тус арилжаалжээ. 2015 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ гэж ХХААЯ-наас мэдээллээ.
www.coment.mn