
Тэд төсвийн тодотголд нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв суулгах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж.
Улсын хэмжээнд 180 мянган Төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 116 мянга нь Төрийн үйлчилгээний ажилтнууд байдаг ажээ. Эх сурвалж www.wikimon.mn