Comment.mn

Ажил эрхэлдэггүй эхчүүдийн мөнгийг хасаагүй гэнэ

Жирэмсэн эхчүүдийг ихээхэн бухимдуулаад байсан төрсний дараахь эхчүүдийн халамжийн мөнгийг танах болсон асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат тайлбар хийжээ. Тэрбээр “Төрсөн эхчүүдийн халамжийн мөнгийг бүрмөсөн хасчихаагүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад төрж буй эхчүүдийн хувьд Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас давхар тэтгэмж авдаг.

Ажил эрхлээгүй эхийн хувьд зөвхөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг. Хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын сангаас 12 сар тэтгэмж авдаг байсныг нь долоон сар болгож байгаа. Ингэхээр Нийгмийн даатгалын сангаас долоон сар, халамжийн сангаас 12 сарын тэтгэмжээ авна. Ажил эрхэлдэггүй эхчүүд нь хуучнаараа 12 сар халамжийн сангаасаа мөнгөө авна” гэсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.