Comment.mn

У.Хүрэлсүхийн “баруун гар” О.Магнайн орыг залгав

Засгийн газрын хуралдаанаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг томилжээ. Т.Аюурсайханы хувьд бол Шадар сайд У.Хүрэлсүхийн баруун гар юм. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан нь МАН дотроо намынхаа хөгшчүүлийг үеэ өнгөрөөсөн хэмээн дүгнэж “Шинэчлэлийн хороо” гээчийг байгуулж байсан нэгэн.

Энэ удаа тэрбээр Шадар сайд У.Хүрэлсүхтэйгээ гар нийлж ажиллахын тулд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга болов. Харин өмнөх дарга О.Магнай бол Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.