Comment.mn

Грек улсыг хэмнэлтийн бодлого элгээр нь хэвтүүлжээ

Грек улсыг хэмнэлтийн бодлого элгээр нь хэвтүүлжээ

Санхүүгийн хямралд орсон Грекийн эрх баригчдад олон улсын хандивлагчид болон Европын орнууд 2010 оноос хойш их хэмжээний тусламж үзүүлсэн. Энэ хугацаанд Грек улс тусламжинй хоёр хөтөлбөрийн хүрээнд нийт 240 тэрбум ам.долларын дэмжлэг авсан боловч үүний үр дүн багатай байжээ. Грект тулгасан эрм хэмэлтийн горим, шинэлчлэлийн бодлогын үр дүнд тус улс хоорсон байна. Тухайлбал, тус улсын ДНБ энэ хугацанаанд 25 хувиар буурч, Засгийн газрын өр ДНБ-ийн нь 180 хувьтай тэнцэхүйц болж өссөн аж. Түүнчлэн дөрвөн грек хүн тутмын нэг нь ажилгүй бол залуусын дунд энэ үзүүлэлт 50 хувьд хүрсэн. Брюссель дэх Европын холбооны удирдлага энэ тухай мэддэг хэрнээ энэ тухай огт хэлэлцдэггүй Харин үүний оронд Грекийн гаргасан амжилтыг дөвийлгөн сурталчилдаг Тухайлбал, төсөв тогтворжсон, эдийн засаг өсч эхэлсэн зэрэг бодит гамшгийн хажууд өчүүхэн төдий өөрчлөлтийг ярьдаг байв.

Гэсэн хэдий ч сүүлийн үед барууны орнуудын хэвлэлүүдэд Грекийн тухай бичиж эхэлсэн нь тус улсад энэ сарын 25-ны өдөр болох парламентын сонгуультай холбоотой. Энэ сонгуульд СИРИЗА хэмээх зүүний популист эвсэл ялалт байгуулвал тус улс дахь улс төрийн нөцөл байдал эрс өөрчлөгдөх юм. Тус эвслийн тэргүүн Алексис Ципрас эрс хэмнэлтийн бодлогыг зогсоож, тус улсын өрийн нэг хэсгийг хүчингүй болгуулахын төлөө ажиллана гэдгээ амласан юм. Харин Германы хувьд энэ нь маш эрсдэлтэй нөхцөл бүрдүүлнэ Германы эрх баригчид Грек дэх зүүний Засгийн газарт буулт хийсэн тохиолдолд өмнөх бодлогоо өөрчлөхөөр өөр аргагүй болно. Тиймээс Германы рэх баригчид Грекийн сонгогчдод хандан сануулга маягаар “Та нарыг еврогийн бүсээс гаргахад айх юм алга. Та нарыг заавал тэсч суух албагүй” гэсэн бор шувууг хэвлэлүүдээр дамжуулан хүргэжээ. Учир нь еврогийн бүс дэх нөхцөл байдал 2010, 2012 онтой харьцуулахад хавьгүй тогтвортой болсноос гадна Грекийн евро бүсээс гарсан тохиолдолд хохирох магадлалтай оролцогчдыг дэмжих механизм бий болгож, хөрөнгө тусгажээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.