Манайхаас шилдэг шигшмэл найман бөх явахаар болж, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших, Т.Баасанхүү, Ч.Санжаадамба зэрэг бөхчүүд барилдахаар ирэх долоо хоногт явахаар болжээ.
Өвөрмонголд болсон барилдаан болгонд босоо барилдаж түрүүлдэг Ч.Санжаадамба зааныг ч энэ удаад босоо түрүүлэх байх гэж бөх сонирхогч, дэмжигчид нь хүлээж байна.