Тэрбээр Өвөрхангай аймгаас ирсэн бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, ажил төрөлгүй түүнийг хол хөндий өссөн болохоор төрсөн ах нь хажиглаж, хоёр настай хүүхдийг нь зодсоор байгаад татаж унадаг өвчтэй болгосон тул тэндээс зугтаж дээрхи байранд очжээ.
Харин байранд амьдарч байх хугацаандаа “Миний хүүг цэцэрлэг авдаг юм бол би ажил төрөл хийж чадна” гэдгээ мэдэгдэж байсан түүний хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгтээ авч, Т.Даваасүрэн гэдэг сайн санаат хүн амьдардаг байшингийнхаа дээд давхарт ээж, хүү хоёрт өрөө гарган өгчээ. Мөн түүнчлэн ээжид нь ажил олж өгсөн байна.
Ийнхүү ээж, хүү хоёр айх аюулгүй амар тайван амьдарч эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn