Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг цахимаар, цаасаар буюу хоёр хэлбэрээр авдаг байсан. Харин энэ сараас эхлэн санхүүгийн тайланг зөвхөн цахим хэлбэрээр авдаг боллоо. Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-д өөрчлөлт оруулах тушаал гаргасан байна.
Шинэчилсэн журам энэ оны 4 дүгээр улирлын тайлангаас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тайлангийн алдаатай эсэхийг тухайн байгууллага бүрэн хариуцах бөгөөд засаад эргүүлэн илгээсэн тайланг хугацаандаа өгсөн тайлан гэж үзэхээр болжээ. Ингэснээр татварын байгууллагууд цагаа хэмнэж, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулахгүй байх боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: www.goodnews.mn