Comment.mn

Ц.Элбэгдоржийн худ Х.Чинболдын дүү Х.Чинбаяр залилан хийсэн үү

Ц.Элбэгдоржийн худ Х.Чинболдын дүү Х.Чинбаяр залилан хийсэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн худ болох Х.Чинболдын дүү Х.Чинбаяр нь өдгөөгөөс хоёр жилийн өмнө бусдаас их хэмжээний ам.доллар зээлчихээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн худ Х.Чинбаярыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Ц.Элбэгдоржийн худ Х.Чинболд нь “Суурь” хэмээх ХХК-ийг ажиллуулдаг бөгөөд түүний дүү Х.Чинбаяр нь тус компанид ерөнхий менежерээр ажилладаг байна. Тодруулбал, хамтран хувьцаа эзэмшдэг гэсэн үг. Тиймээс Х.Чинбаяр нь компанидаа хөрөнгө босгох замаар хүнээс их хэмжээний ам.доллар зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өгөөгүй тухай баттай эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирүүлсэн юм. Тиймээс цааш нь лавшруулбал, уг хэргийг эрүүгийн шинжтэй гэмт хэрэг гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн худ гэсэндээ ийнхүү бусдыг залилж болно гэж бодсон хэрэг үү. Эсвэл ерөөсөө заль хийгээд сурчихсан хүмүүс юм уу. Юутай ч Ц.Элбэгдоржийн худ ийнхүү шалгагдаж байгаа аж. Бүхэл бүтэн улс орны Ерөнхийлөгчийн нэр нүүрийг ч боддоггүйгээс харвал цагаандаа гарсан мэт.

Бид энэхүү мэдээллийн мөрөөр иргэн Х.Чинбаярын 9911995* гэсэн дугаар руу  холбогдож доорхи хариултыг авсан юм. Тэрээр “Иргэн Э-гээс нэг жил гаруйн өмнө 150 сая төгрөг зээлээр авсан нь үнэн. Одоогоор 125 сая орчим төгрөгийг төлж, графикийн дагуу барагдуулаад байгаа. Үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлнө. Мөнгө зээлүүлсэн хүн маань цагдаад гомдол гаргасан байна лээ. Тэгэхээр бид журмын дагуу төлж дуусгана, санаа зовох хэрэггүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Чинбаяр нь доллараар зээлээ авчаад буцааж өгөхдөө төгрөгөөр зээлээ өгчээ энэ нь залилан уу

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.