Өдгөө 29 настай мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какуруюү М.Ананд энэ сард хуримаа хийхээр болсон гэнэ. Тодруулбал 23 настай Дашнямын Мөнхзаяа хэмээх бүсгүйг заяаны ханиараа сонгосон бөгөөд тэд өнгөрсөн оны гуравдугаар сард буюу Какуруюү хаврын тэмцээнд түрүүлэн, Эзэн хааны цом гардаж, их аварга болсны дараа уулздаг болсон аж. Тэрээр дөрвөн сарын өмнөөс хамт амьдарч эхэлжээ. Их аварга ирэх тавдугаар сард ууган үрийнхээ зулайг үнэрлэх юм байна. Ингээд Какуруюү М.Анандийн гэргийтэй танилуана уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Эх сурвалж: Shuurhai.mn