Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулгатай ярилцлаа.
-Энэ онд ашиглалтад оруулах “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон тухай мэдээлэл гарсан. Та энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө үү?
-Миний хувьд“Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана” гэх асуудлыг яриагүй. Төрийн бодлого зорилтот бүлэг рүү хандсан чхөтөлбөрүүд явуулж байгаа. Тэгэхээр хувийн хэвшлийн компаниуд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэй. Хувийн компанийн ажилчид ч бас 500-900 мянган төгрөгийн цалинтай. Тухайн ажилчид банкны шалгуурыг хангаж чадаж байвал тэр хүмүүсийг дэмжье гэсэн бодолтой байгаа. Түүнээс биш хувийн хэвш лийн хэнтэй хамтарч ажиллана гэсэн эцсийн шийдвэр гараагүй. Тэгэхээр хэвлэлийнхэн энэ мэдээллийг иргэдэд үнэн бодитоор хүргэх хэрэгтэй байна.
-Ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Барилгын ажил дуусчихсан. Инженерийн шугам сүлжээний ажлаас болоод ашиглалтад орох хугацаа нь хойшлоод байна.
-“Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол хэзээ ашиглалтад орох вэ?
-“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг өнгөрсөн оны арван-хоёрдугаар сарын 31-ний дотор эхний 1000 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажилласан. Харамсалтай нь дэд бүтцийн асуудлаас болж хойшлоод гурван сар хүлээхээр болж байна. Дэд бүтцийн асуудлыг шийдээд дулаанаа авчихвал дотор засал чимэг лэлээ хийгээд ирэх гуравдугаар сар гэхэд ашиг лалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
-Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй байгаа гэлээ. Ямар учраас шийдэхгүй байгаа юм бэ. Улсын комисс хүлээж авахгүй байгаа гэх мэдээлэл ч байна?
-“Буянт-Ухаа-2” их том хороо лол. Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Тэгэхээр дэд бүтцэд нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр дахиж өргөтгөлийн ажлыг хийж болохгүй болчихоод байна. Хүчин чадалдаа тохирсон тийм л өргөтгөл хийх хэрэгтэй байгаа юм.
-“Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд амьдрах хүсэлтэй иргэдийг ямар шалгуураар сонгох төлөвлөгөөтэй байна. Үнийн хувьд ямар байх вэ?
-Байрны үнийг хэлэхэд эрт байна. Инфляци, валютын ханш, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлаас үнэ хамаарна. Мөн орон сууцаа ашиглалтад оруулс ны дараа журмаа баталж, ямар шалгуур хангасан иргэнийг хамруулах талаар тодорхой мэдээлэл өгөх юм. Тиймээс тухайн үед л асуудлыг шийдвэрлэнэ.
-Залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настан зэрэг зорилтот бүлэгт Засгийн газраас тавьсан шаардлагаас гадна өөр шаардлага тавих уу?
-Мэдээж орон сууцтай болох иргэд олон, байр нь бага учраас өргөдөл авах хугацааг зарлана. Тухайн хугацаанд багтаж өргөдлөө өгсөн хүмүүсээс шалгаруулна. Гол нь Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
-Засгийн газраас 15 жил зарахгүй, түрээслэхгүй гэсэн шаардлага тавьсан. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?
-Хугацаа зааж өгсөн нь орон сууцны хөөсрөлийг бууруулах зорил готой. Хямд үнэтэй орон сууцыг мөнгөтэй хүмүүс аваад дараа нь өндөр үнээр зарж бизнес хийдэг. Энэ бизнесийг зогсоох, орон сууцны хөөсрөлийг бууруулах зорилгоор 15 жил гэдэг хугацаа зааж өгсөн. 15 жил худалдахгүй гэдэг журмыг Засгийн газраас гаргасан. Хэрэв тухайн иргэн байраа худалдах шаардлага гарвал тухайн жилийнх нь ТОСК-иас явуулж буй орон сууцны хамгийн бага үнээр тооцож худалдана. Өөрөөр хэлбэл, зөвхөн ТОСК-д л худалдах эрх нь нээлттэй болж байгаа юм. ТОСК буцаан худалдаж авсан байраа дараагийн эзэнд нь шилжүүлэх зохицуулалт хийгээд явна. Түрээслэхгүй, зарахгүй гэдгийг тухайн орон сууц худалдан авч байгаа иргэд, бүртгэлийн байгууллага, ТОСК гурав санамж бичигт гарын үсэг зурна. Түрээслэхгүй гэдэгт хя налт та вихад хэцүү. Гэхдээ бид чадлынхаа хэрээр хяналтыг тавина. Айл бүрт хяналт тавихын төлөө ажиллаж байгаа.
С.Ичинхорлоо
Эх сурвалж : www.unen.mn