-Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн үү?
-Тэгсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөөд байна.
-Ерөнхийлөгч ямар сэдвээр үг хэлэх бол?
-Дээр хэллээ шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны дотоод, гадаад байдлын чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болдог. Тэгэхээр чухал сэдвийг хөндөж ярина гэж ойлгож болно.
Эх сурвалж http://www.info.mn