Харин хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр 40 дүгээр клиник сувилал, хүүхдэд ээлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжээр MCS coca cola ХХК тодорлоо. Хүүхдэд ээлтэй халамжийн төвөөр Монголын хүүхдийн сан, хүүхдэд ээлтэй төрийн бус байгууллагаар Улаан загалмайн Хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөн,“Хөгжлийн хэлхээ” ТББ тодорсон бол хүүхдэд ээлтэй Олон Улсын байгууллагаар “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд шалгарсан юм.
Дашрамд сонирхуулахад, Монгол орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад сайн сайхан гэрэлт ирээдүй бэлэглэж, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, өсч торних, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд иргэд, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд зориулсан үйлчилгээ, үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ийнхүү хүүхдэд ээлтэй байгууллагуудыг тодруулсан байна.
Эх сурвалж http://www.info.mn