Түүнчлэн Зам, тээврийн яамны хариуцлагатай албаны хүмүүс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарын санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн талаар ажил хэрэгч асуултаа тавьж болон тус байнгын хороонд харьяалагддаг Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлтийн зөрүүтэй байдалд анхаарах цаг болсныг сануулж байв.
Уулзалтын төгсгөлд Зам тээврийн яам болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёр байгууллага харилцан ойлголцож хамтын хүчээр шийдвэрлүүлэх, улс орны эдийн засагт амин чухал хэрэгцээтэй олон асуудал байгааг онцолж бодлогоо зөв тодорхойлж арга замаа хэрэгжүүлэхдээ гар, сэтгэл нийлж ажиллана хэмээлээ.
Эх сурвалж http://www.info.mn