Comment.mn

Дакар 2015”-д манай тамирчдаас Д.Болдбаатар өчигдөр 109-д хурдлав

“Дакар 2015” олон улсын уралдааны автомашины төрөлд монголын  долоон тамирчин анх удаа оролцож байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл манай баг тамирчдын эхний амжилтуудын тухай мэдээ ирсээр байна. Ч.Анар өчигдөр 144-т хүрдалж,  замдаа шатахуунаа цэнэглэн давхисаар оноогоо 132 болгож чаджээ. Мөн тамирчин Д.Болдбаатар 109-д хурдалсан байна. Тэднийг дэмжигчид нь хувийн цахим  хуудсаараа дамжуулан тэмцээний өдөр тутмын оноог эх орондоо илгээж буй аж.

Дакар раллид тамирчид  4 ангиллаар хурд хүч, зориг тэвчээр сорьж байна. Mотоциклоор 161 оролцогч,  Куад төрлөөр  45 оролцогч, Суудлын автомашинаар 135 оролцогч,  Ачааны автомашин 62 oролцогч тус тус уралдаж байгаа.

Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож байна. Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17 цагаас үргэлжилнэ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.