Эх сурвалж http://www.info.mn
“Эрдэнэс-Таван Толгой” ХК 2014 онд 5,7 сая тонн нүүрс экспортложээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.9 дахин илүүг экспортлосон үзүүлэлт аж. Тус компани 2012 онд 2,386,000 тонн, 2013 онд 1,614,000 тонн нүүрс экспортлож байсан юм. “Эрдэнэс-Таван Толгой” ХК нь өнгөрсөн онд экспортлосон нүүрсний хэмжээгээрээ нийт нүүрс экспортлогч компаниудын манлайлж байгаа төдийгүй БНХАУ-ын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. Тус компани энэ онд 11 орчим сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байна. Энэ хэрээр экспорт ч нэмэгдэх юм.