-Геополитикийн нөхцөл байдал, дэлхийн уур амьсгал хурцадмал боллоо. Өнөөдөр хүмүүс Дэлхийн гуравдугаар дайн эхлэх гэж байна зэргээр маргалдаж байна. Энэ айдас “Биднийг”, “Тэдний” болон дэлхийг хувааж эхлэв. Энэхүү зэвсэгт мөргөлдөөн, дайны талаарх айдсыг хэрхэн эерэг болгох вэ?
-Нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Хүмүүс сэтгэлийн хөөрлөөр асуудалд оролцож байна. Улс үндэстний хооронд нэвтэршгүй ханан саад босгосноор “Бидний”, “Тэдний” гэсэн бодол үүсдэг. Ер нь сэтгэл хөдлөл хүний оюун ухааныг дийлэх үед хүн логикийн хувьд бодох сэтгэх чадвараа алддаг. Бид эрүүл саруул ухаанаар сэтгэхээ нэгэнт больжээ. Хүн төрөлхтөн нэгдмэл байх ёстой гэсэн ойлголт өнөө цагт үгүй болжээ. Энэ тохиолдолд бид зөвхөн найдварыг хүлээж, сэтгэл хөдлөлийн шуурга аажмаар багасгахад хэмээн залбирах л үлдсэн.
-Хүн төрөлхтөн Дэлхийн III дайн эхлэхээс сэрэмжилж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би хэдэн өдрийн өмнө Нобелын Энхтайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ромд очсон. Тэнд цөмийн дайны аюул зэрэг дэлхийг түгшээсэн сэдвээр хэлэлцсэн юм. Энэхүү хэлэлцээрийн үеэр нэгэн эрхэм Хирошима хотын дээрээс хаясан бөмбөгөөс хэдэн зуу дахин хүчтэй цөмийн зэвсэг байдаг ба цөмийн болзошгүй аюул хуримтлагдсан хүн төрөлхтөний тухай илтгэл тавьсан. Тэрхүү илтгэлд “Хэрвээ хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн аюулаас зайлсхийж чадахгүй бол өөрсдийн бүтээсэн аюулаараа соёл иргэншлээ устгаж нэгэн шинэ мөстлөгийн эрнийг үүсгэх болно” зэрэг ирээдүйг зөгнөсөн зүйлсийг багтаасан байсан. Харин би Дэлхийн III дайны аюул хүн төрөлхтөнд нүүрлэхгүй гэж боддог.
-Та ирэх жил 80 нас хүрнэ. Энэ хугацаанд таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Намайг 16 настай байхад Түвдийн улс төрийн удирдлагын хариуцлага мөрөн дээр минь бууж байв. Энэ нь миний амьдрал, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн. Мөн 1954-55 онд би Хятадад Маотай хэд хэдэн удаа уулзсан. Бидний хооронд бараг л эцэг, хүү хоёр шиг ер бусын халуун дулаан харилцаа бий болсон. Энэ надад хүчтэй нөлөөлсөн юм. Өөр нэг онцлох үйл явдал бол би 1959 онд Энэтхэг рүү дүрвэн 56 жил амьдарч байна. Энэ хугацаанд би гудамжны гуйлгачин янз бүрийн салбарын эрдэмтэн, шашны зүтгэлтнүүд, улс төрч, эдийн засагч, боловсролын салбар дахь мэргэжилтнүүд зэрэг олон хүнтэй уулзсан. Эдгээр хүнээс шашны удирдагчидтай уулзсан минь миний амьдралд хамгийн их нөлөөлсөн юм.
-Оросын буддын шашинтнуудад хандаж та юу хэлэх вэ?
-Би 1979 онд ЗХУ-д анх удаа айлчилсан. ОХУ бол дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэдэг улс. Би үргэлж Орос бол Ази, Европыг холбох гүүр гэж хэлдэг. Христ, Ислам, Еврейн болон Бурхны шашныг ОХУ-д л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Бидний дунд түүхэн дотно сүнслэг харилцаа байдаг. XIII Далай лам Оросын эзэн хаан II Николайтай холбоотой байсан. Мөн хүүхэд байхад минь Бурхны шашныг судлахаар Түвдэд ирсэн Оросын гарамгай судлаач, эрдэмтэд олон байв. Шашин нэгт Халимаг, Тува, Буриад, Монгол Улсын уугуул иргэдтэй би байнга уулздаг. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн асуудлын улмаас би ОХУ-д очиж амжихгүй байна. Гэхдээ удахгүй Москвад очино гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж http://www.info.mn