Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журманд тусгасан байна. Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулах юм. Монгол Улсын хэмжээнд дүүрэг аймаг бүрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутаныг тодруулан тухайн орон нутгийн зүгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай тэнцэхүйц хэмжээний буюу 70 хүртэл сая төгрөгийн урамшуулал олгохийг захирамжид тусгасан билээ.
Эх сурвалж http://www.info.mn